2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

МУҮА, Эрдэс баялгийн тойм хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Хариуцлагатай уул уурхай” хангайн бүсийн чуулга уулзалт, өнөөдөр (05.05) Орхон аймгийн Эрдэнэт хотын “Уурхайчин” цогцолборт анх удаа зохион байгуулагдаж байна.
УУХҮЯам, БОАЖЯ, АМГТГазар болон АМГТГ, Австрали-Монголын Засгийн газрын АМЕП хөтөлбөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас (МУУҮА) зохион байгуулж буй тус чуулга уулзалтын хөтөлбөрт геологи, уул уурхайн салбарт баримталж буй бодлого, Монгол Улсын ашигт малтмалын хэтийн төлөв, Ковидын дараах уул уурхай, байгаль орчны талаар баримталж буй бодлого, хэрэгжилт зэрэг салбарын өргөн хүрээтэй сэдвүүд багтав.

Өдөрлөгийн эхний хэсэг болох “Уул уурхайн салбарын бодлого” хэлэлцүүлэгт МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, Уул уурхайн хэлтсийн дарга Т. Зууннаст, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан болон Экологийн цагдаагийн албаны төлөөллүүд оролцсон юм.

Эрдэс баялгийн салбараас орон нутагт оруулах ашиг тус, үр нөлөөний талаар судалгаанд суурилсан, бодит мэдээллийг хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, хариуцлагатайгаар явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү өдөрлөгөөр илтгэгчид төрөөс баримталж байгаа бодлого, хэрэгжилт, олон улсын болон дотоодын нөхцөл байдал, уул уурхайн ил тод байдал,байгаль орчин, орон нутгийн харилцаан дахь санал санаачилга зэргийг оролцогчид хөндөн ярилцлаа.

Өдөрлөгийн хоёр дахь “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр өрнөсөн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, “Монполимет” группын Байгаль орчин, нөхөн сэргээлтийн албаны дарга Т.Октябрь, АМЕП хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз, ОҮИБТС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон нар оролцлоо.

Уул уурхайн салбарын ил тод байдал, хамтын оролцоотой байгаль орчны мониторинг, уул уурхай ба орон нутаг хэлэлцүүлэг өрнөсөн тус хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг холбогдох албаны хүмүүс хийсэн юм.

“Хариуцлагатай уул уурхай” хангайн бүсийн чуулга уулзалтын үеэр Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэн НҮТББ-ын ТУЗ-ын дарга, ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сонины Ерөнхий эрхлэгч Г.Идэрхангай нар хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд эрдэс баялгийн салбарын түвшинд хэрэгжиж байгаа мэргэжлийн болон хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч аж ахуйн нэгжүүдийн хуулийн дагуу үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд уул уурхайн салбарын талаар зөв мэдээлэл хүргэх, сурталчилах, орон нутагт чиглэсэн эерэг, зөв контент, мэдээлэл хүргэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хэвлэл, мэдээллийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

МУУҮА нь АМЕП 2 хөтөлбөртэй хамтран “Хариуцлагатай уул уурхайг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголтыг илүү олон компани, байгууллага, оролцогч талуудад хүргэж, тэдгээр нь “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийг үйл ажиллагаандаа сайн дураар дагаж мөрддөг болгоход чиглэж байна.

Хариуцлагатай уул уурхай гэдэг бол уул уурхайн компаниуд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүйсийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангасан, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг дээдэлсэн, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг, нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө хамгийн бага байлгахыг эрмэлздэг, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх юм.

Өдөрлөгт Улаанбаатар хотоос болон Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компани, тухайн аймгуудын төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэдээс бүрдсэн нийт 400 орчим төлөөлөгч оролцлоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img