2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Уул уурхайн салбарын 14 албан хаагчид ахлах болон улсын байцаагчийн эрх олгожээ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ, УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧИД ЭРХЭЭ АВЛАА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн А/92 тоот тушаалаар, Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын 11 албан хаагчдад улсын ахлах байцаагчийн эрх, 3 албан хаагчдад улсын байцаагчийн эрхийг тус тус олголоо.

Эрх олгогдсон улсын байцаагч, улсын ахлах байцаагчдад албаны дугаар бүхий үнэмлэх, тэмдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва гардуулж, салбарын хяналтыг хууль тогтоомжийн хүрээнд шударга, мэргэжлийн түвшинд хэрэгжүүлж ажиллахыг даалгалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img