2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

Ардчилсан намын дэргэд “Боловсролын зөвлөл” байгуулагдлаа

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр боловсролын салбарын манлайлагч залуусаас бүрдсэн “Боловсролын зөвлөл”-ийг байгууллаа.

Цаашид ч салбар салбартаа тэргүүлэгч, мэргэжлийн экспертүүдийн хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гэх мэт стратегийн чухал ач холбогдол бүхий салбаруудад бодлогын түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг баг байгуулан ажиллахаар зорьж байгаа аж.

Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар асар хурдацтай тэлж буй энэ цаг үед боловсролын салбар хоцрогдолд орох нь дэлхийн хөгжлөөс хоцрох, улс орон хөгжихгүй байх суурь шалтгаан болдог. Тиймд дэлхийн боловсрол сууриараа өөрчлөгдөн хөгжиж буй үед хурдтай, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг тус “Боловсролын зөвлөл”-өөс онцоллоо.

Ардчилсан намын даргын дэргэдэх “Боловсролын зөвлөл” нь боловсролын салбарт тулгамдаж буй асуудал түүнд шаардлагатай шийдлийг танилцуулж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг даяар олон нийтээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд тус шийдлүүдийг ирэх оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусган ажиллах ажээ.

  • Түлхүүр үг
  • АН
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img