2024-10-17, Пүрэв
1 C
Ulaanbaatar

Батарейн түүхий эдийн хэтийн төлөв, боломж

Ганзориг“Иннова Минерал” ХХК-ийн захирал З.Ган-Очир

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт өнөөгийн тулгамдаж буй асуудлын нэг нь болсон. Уур амьсгалын өөрчлөлт нь манай оронд бэлчээрийн доройтол, гол ус ширгэх, ган, цөлжилт зэргээр илэрч байгаа нь бидэнд ажиглагдаж байна.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд, Парисын хэлэлцээр зэрэг олон улсын баримт бичгүүдийн туйлын зорилго нь 2050 онд аж үйлдвэржилтийн өмнөх жилүүдтэй харьцуулахад дэлхийн дулаарлыг целсийн 1.5 градуст барих явдал юм.

Улс орнууд дотоод шаталтын хөдөлгүүрээс татгалзаж цахилгаан, гибрид автомашиныг сонгож байгаа нь өндөр технологийн эрдсүүд буюу батарейны түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлсэн. 2035 он гэхэд АНУ нийт автомашины 25%-ийг цахилгаан болгох, Чили, Япон, Канад, Европийн Холбоо, Их Британийн Вант Улс, Австрали, Сингапур зэрэг дэлхийн бусад улс орнууд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин хэрэглэхийг бүрэн хориглоод байна.

Цахилгаан машины батарейны гол түүхий эд нь лити, никель, кобальт, манган, болон синтетик байгалийн балчулуу, мөн зэс юм. Эдгээр минералуудын хэрэглээ нь 2035 он гэхэд хоёроос зургаа дахин өсөх төлөвтэй байгааг олон улсын судалгаанууд нотолж буй.

Гэхдээ хэдий зах зээлийн томоохон боломж мэт боловч олон улс орон, хувийн хэвшил эдгээр шинээр эхлэж буй орон зайд байр эзлэхээр хайгуул, хөгжүүлэлт, уул уурхайн хөрөнгө оруулалтыг өрсөлдөн өөр өөрийн улсдаа татаад нэлээд урагшилсан. Бидний хувьд манай уул уурхайн салбар 20, 30 жилийн дараа дэлхий зах зээлд өрсөлдөхүйц байх эсэх эндээс хамаарна.

ЭрдэсМонгол орны хувьд өнөөдрийн байдлаар зэсийг оруулахгүйгээр энэ төрлийн ашигт малтмалын амжилттай хэрэгжсэн нэг ч хайгуулын болон ашиглалтын төсөл байхгүй байна.Учир нь энэ төрлийн хайгуулын болон судалгаа шинжилгээний ажлууд дэлхийн бусад улстай харьцуулахад хоцорсон байгааг илтгэж байна. Бидэнд дараах сорилтууд, мөн дараах боломжууд байна.

СОРИЛТУУД:

  • Энэ төрлийн түүхий эдийн геологийн суурь судалгаа дутмаг
  • Хайгуулын ажлыг системтэй явуулахад тусгай зөвшөөрлөөр хайгуулын талбайнуудыг олгох
  • Боловсруулалтын технологи, хүний нөөц сул
  • Дэлхийн олон орнууд хайгуул, олборлолтын салбарт татвар, бодлогын дэмжлэг өндөр байна. Энэ нь магадгүй манайд байгаа төслүүдийг эдийн засгийн хувьд сул харагдуулж болно.

ЭрдэсБОЛОМЖ:

  • Бүрэн судлагдаагүй тул хайгуулын хувьд өндөр эрсдэл, өндөр өгөөж байх боломжтой
  • Илүү хариуцлагатай үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломж
  • Хими, боловсруулалт, технологи авч ирэх замаар хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Үйлдвэрлэлийн дунд шатны боловсруулалт руу шилжих

Өрсөлдөхүйц татвар, эрх зүйн бодлогыг Бусад улс орнууд эрчим хүчний шилжилтэд шаардлагатай өөрсдийн аж үйлд- вэрлэлийн түүхий эдийн найдвартай, төрөлжсөн (нэг нийлүүлэгчээс хараат бус) ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор чухал ашигт малтмал гэсэн ангиллыг бий.эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img