2024-10-17, Пүрэв
9 C
Ulaanbaatar

Боловсруулах салбарын үйлдвэрлэл 36.7 хувиар өсжээ

ҮСХ-ноос мэдээлснээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 9 сарын урдчилсан гүйцэтгэлээр 21.3 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.1 их наяд төгрөг буюу 50 хувиар өссөн үзүүлэлт болж буйг ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын хамтын ажиллагаа, арга зүйн хэлтсийн дарга С.Норов мэдээллээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн хугацаанд 15.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.5 их наяд төгрөгөөр буюу 57.4 хувиар өсжээ.

Үүнд:

  • Чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 4.1 их наяд төгрөгөөр буюу 3 хувиар,
    Металлын хүдэр олборлолт 839.6 тэрбум төгрөгөөр буюу 12.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
  • Уул уурхайн олборлолт 5.5 их наяд төгрөг буюу 57.4 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөгөөр буюу 36.7 хувиар өссөн нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.

Боловсруулах салбарын үйлдвэрлэл оны эхний 9 сарын урдчилсан гүйцэтгэлээр 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буюу 36.7 хувиар өсжээ.

Үүнд:

  • Мах боловсруулах, консервлох үйлдвэрлэл 463.8 тэрбум төгрөгөөр буюу 3.1 хувиар,
    Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэлийн үйлдвэрлэл 170.3 тэрбум төгрөгөөр буюу 52.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img