2024-03-03, Sunday
-15.6 C
Ulaanbaatar

САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо.

Хуралдааны эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийн танилцуулгууд тавигдлаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:

Солонго 1, 2 хорооллын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНСУ-ын Колон компанитай хэлэлцээр хийж, гэрээг эцэслэн тохиров.

Хот байгуулалтын агентлаг байгуулах ажлын хүрээнд тус агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтэц, чиг үүргийн саналын төслийг боловсрууллаа.

“Сэлбэ сэргэлт” төслийн зураг төслийн гүйцэтгэгч нар болон НХБХГ, НЗХГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, далан, зам, гүүрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэх, эхний ээлжийн 150.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэх Алтай хотхоноос Сонсголон чиглэлд баригдах авто зам, гүүрүүдийн барилга угсралтын ажлын өртгийн тооцоог гаргаж, Нийслэлийн ЗДТГ-т хүргүүлэв.

Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийн төслийг хянаж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлтийн чиглэлээр Япон улсын Нагаяма Кацүхидэ зөвлөхөөр ахлуулсан олон улсын зөвлөх багийн гаргасан тайланг хүлээлгэн өгөв.

Бохирдлын агууламж өндөртэй үйлдвэр аж ахуй нэгжүүдэд ЭМЯ, БОАЖЯ, ХНХЯ, ХХААХҮЯ-тай хамтарсан хяналт шалгалтыг явууллаа.

Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангуулах хүрээнд элс, хайрга, дайрга, төмөр хийц эдлэлийн бүтээгдэхүүний чанарт хяналт, шалгалт хийж байна.

Зөвшөөрөлгүй барилгын суур, нүх ухсан 90 барилгад Хотын стандарт хяналтын газартай хамтран хяналт шалгалт хийж байна.

Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах арга хэмжээний хүрээнд Дэд сайд Э.Золбоо дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын ЗГ хоорондын комиссын Барилга, Нийтийн аж ахуйн дэд комиссын хуралдааны бэлтгэлийг хангах;
  • Хот байгуулалтын агентлаг байгуулах ажлын хэсгийн саналыг боловсруулж, дүгнэлтийг танилцуулах;
  • Барилгын доторх агаарын чанарыг сайжруулах норм, нормативын төслийг боловсруулах, тус чиглэлээр хийсэн ажлуудынхаа мэдээллийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлэх;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “President club” спорт цогцолборын хөрөнгө оруулагч БНХАУ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирэхтэй холбоотойгоор уулзалтын бэлтгэл хангах;
    “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн хүрээнд тус хороололд Улсын цэцэрлэг, сургууль бариулах саналаа яаралтай хүргүүлэх.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img