2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ, “МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО” ТББ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж эхэлсэн. Энэ хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, “Монголын Барилгын инженерүүдийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч А.Ариунболд нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж албажууллаа. Тус санамж бичигт тусгасанаар “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Монголын барилгын инженерүүдийн холбоо” ТББ нь төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэн, талууд хоорондын үйл ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцож ажиллах юм.

Тодруулбал, барилгын салбарын хууль тогтоомж, бодлогын болон техникийн баримт бичиг, төсөл хөтөлбөр, төлөвлөгөөг хамтран боловсруулах, салбарын инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулан сургах, шинэ дэвшилтэт техник, технологийн чиглэлээр нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, чанар аюулгүй байдал, хяналтын тогтолцоог шинэчилж, өөрчлөх чиглэлээр харилцан хамтран ажиллах юм.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь цаашид ч салбарын мэргэжлийн холбоодуудтай харилцан хамтран нээлттэй ажиллахаа илэрхийллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img