2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье

МЭНДЧИЛГЭЭ

Барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын инженер, техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, эрдэмтэн докторууд, алдар гавьяатнууд, хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ цагийн эгэл баатрууд эрхэм барилгачид Та бүхний нөр их хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадвар улс, эх орны хөгжил, цэцэглэлтэд үлэмж их үүрэг гүйцэтгэж байгааг түүхт ойн баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ 2023 он гарснаас хойш барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг боловсруулах ажлын хүрээнд барилгын норм, дүрэм, заавар, цомог, аргачлал, стандарт боловсруулах 102 ажлыг гүйцэтгээд байна. Эдгээрээс онцлоход Засгийн газрын тогтоолоор салбарт анх удаа “Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт”, “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт” баримт бичиг батлагдсан. Барилга байгууламжийн 1513 зураг төсөл магадлалын гэрээ байгуулан мэдээллийн санд бүртгэж, 1345 зураг төслийг магадалж баталгаажууллаа.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх 65 зураг төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад зургийн хяналт тавьж, 22 зураг төслийг иж бүрэн дуусгаж, захиалагч байгууллагад хүлээлгэн өгч, барилга байгууламжийн 505 төсөл, арга хэмжээнд норм, дүрэм, стандартын дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, он гарснаас хойш 30 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна.

Төвийн Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторид 41 нэр төрлөөр 15279 ширхэг дээжид сорилт шинжилгээ хийж гүйцэтгэлээ.

​Салбарын инженер, техникийн ажилтнуудад мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулж, 50 удаагийн сургалтаар 2715 мэргэжилтнийг хамруулан, мөн дэвшилтэт техник технологийн нэвтрүүлэхэд анхаарч, сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар цахимд шилжүүлэн ажиллаж байна.

Хот байгуулалт, дэд бүтэц өргөжин тэлж хөгжихийн хэрээр манай салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэх, илүү оновчтой болгох, шинээр норм, нормативын баримт бичгүүдийг боловсруулах, Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм журмуудыг дагаж мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах удирдлага, арга зүйг бодлогын шинэ түвшинд гаргах, инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг сургах, чадавхжуулах, дэвшилтэт техник технологийн нэвтрүүлэх, нэмэгдүүлэхэд бид бүхэн анхаарч ажиллаж байна.

Барилгачдын маань үйлс өөдөө байж, Улс маань хөгжин цэцэглэх болтугай!

“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-ЫН ЗАХИРАЛ ЦЭРЭНДОРЖИЙН АМАРСАНАА

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img