2024-11-11, Даваа
3 C
Ulaanbaatar

Б.Цэцэгдулам: Тархины судасны хатуурлын улмаас зөнөгрөл, тэнэгрэл эрт эхэлдэг

ХӨСҮТ-ийн зүрх судасны их эмч Б.Цэцэгдуламтай цөөн хором ярилцлаа.

-Манайд зүрх судасны өвчлөл ямар хэмжээнд байна вэ?

-Зүрх судасны өвчөл Монголд нас баралтын шалтгаан хэвээр байгаа. Ялангуяа сүүлийн үед энэ өвчнөөр өвдөж буй хүмүүсийн нас залуужиж, байгаль цаг уур, хоол хүнс, нийгмийн орчин, архи тамхины хэрэглээ, удамшил зэргээс шалтгаалан зүрх судасны эрсдэлийн хүчин зүйлд нөлөөлж байна.

Тодруулбал, ихэнхдээ амьдралын хэв маягаас шалтгаалдаг учраас дэлхий нийтээр хөдөлгөөний хомсдол, стрессээс хамааралтай гэдэг нь тогтоогдсон. Зүрх судасны суурь өвчин бол цусны даралт ихсэх явдал. Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий.

-Цусны даралт нэг бол бөөр эсвэл зүрхний үйл аижллагаа доголдсоноос болдог гэж ойлгодог зөв үү?

-Цусны даралт ихсэх өвчин зүрх судасны эмгэгийг үүсгэдэг гол шалтгаан
болж олон жилийн турш үргэлжилдэг. Үүнээс улбаатай бусад эд эрхтэнээ гэмтээж, зүрхний архаг өвчин, зүрхний хэм алдалт, тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг хүндрэлийг дагуулдаг. Мөн бөөр, судасны талын хүндрэлүүд байж болно. Бөөрний судасны хатууралттай холбоотой бөөрний дутмагшлыг үүсгэдэг.

Тархины судасны хатуурлын улмаас тархины судасны өөрчлөлтүүд, зөнөгрөл, тэнэгрэл эрт эхэлдэг. Тийм учраас эмээ тогтмол хэрэглээд амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд байвал хүндрэхгүй байх боломжтой. Нас ч уртсаж өндөр насална. Иймээс байнгын хөдөлгөөнтэй, эрүүл агаарт явах нь маш чухал. Бас хооллолтондоо анхаарахгүй, оройн цагаар идээд хэвтээд байхаар таргалалт, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл ихэсдэг.

-Таныхаар эмч хүнд ямар эрхэм чанарууд байх ёстой гэж боддог вэ?

-Эмч хүн тасралтгүй суралцах, судлах, сургах гэсэн гурван эрхэм чанарыг өөртөө мөрдлөг болгох ёстой. Үүгээрээ дамжуулан бусдад үлгэр дууриал болж, баг хамт олноо сургаж, сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцана гэсэн үг.

З.УРАНСҮХ

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img