2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал болон тус байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан, Б.Бейсен, Т.Аубакир, Н.Ганибал нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцаж, Улсын Их Хурлаас баталсан, Байнгын хорооноос чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, тус яамны газрын дарга нар оролцож, ХХААХҮЯ-ны 2024 оны зорилт, хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, Мал аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуйн талаар баримтлах бодлого, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй хууль, тогтоолын төсөл зэрэг сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Монгол Улсын Засгийн газарт цас, зудын үүссэн цагийн байдалд үнэлэлт өгч, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах бодлого, зохицуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх талаар нийт 12 заалт бүхий тодорхой үүрэг, чиглэл өгсөн тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан.

Уг тогтоолын төсөлд дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн бүхий л эх үүсвэрийг судалж, шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, тогтоолын биелэлтийг 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгосон билээ. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулууны мэдээлэлд дурдагдсанаар 7 аймгийн 15 суманд цасны нягт 0,35-0,47 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын 17 аймгийн 81 суманд цагаан зудын 16 аймгийн 66 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа юм байна.

Түүнчлэн 2023 оны 12 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зураглалаар нийт нутгийн 90 хувьд их, 10 хувьд нь дунд зэрэглэлтэй болсон гэв. Мөн 17 аймаг нэн их эрсдэлтэйд тооцогдож байгааг онцлон дурдав.

Эх сурвалжУИХ-ын ХМОННХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img