2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

17 наст камиказе нисгэгчид буюу үхлийн өмнөх захидал

“Камиказе” гэх үгийг сонсмогц зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг, нэн түрүүнд амиа золиослоход бэлэн дайчны талаарх төсөөлөл бууна. Дайсан руу эрс шийдэмгий дайрахын тулд камиказе нь туршлагатай дайчин байх ёстой. Гэхдээ “бурхны салхи” (япон хэлний камиказе гэх үг ийм утгатай аж) отрядын дайчид хүүхдээрээ шахуу хүмүүс байсан гэдэг. Тэд ердөө 17-19 насныхан байжээ.

Тэд камиказе отряд байгуулагдахаас ч өмнө, 14 настайдаа Японы Агаарын цэргийн хүчний сургалтын корпуст нэгдсэн аж. Хэдий хүүхэд байсан ч өөрсдийн хувь тавилангийнхаа талаар мэдэж авмагцаа эргэлт буцалтгүйгээр үүрэг хүлээсэн гэдэг. Эх орон, ээж, аавынхаа төлөө амиа өргөх. Чухамхүү энэ талаар “Камиказегийн ухаан” номонд бичигдсэн байдаг бөгөөд энэ ном Каноя агаарын баазын музейд хадгалаатай байдаг юм. Мөн энэ номонд залуухан дайчид ар гэртээ бичсэн захидлууд ч багтжээ. Тэд үхэхийн өмнө хайртай хүмүүстээ ямар захидал илгээсэн бэ?

КамиказеНомонд нэр дурдагдсан хамгийн залуу камиказе нисгэгч нь Ясуо Танака байжээ. Тэрээр бөмбөгдөгч онгоц жолооддог байсан аж. 1945 оны тавдугаар сарын 11-ний өдөр нас барсан Ясуо сүүлчийн захидлаа үлдээгээгүй гэнэ. Гэхдээ захидлын архивт түүнтэй хамт алба хааж байсан цэргүүдийн захидал үлджээ.

Торао Като, бага дэслэгч, 18 настай
“Хайрт ээж минь, урт удаан, эрч хүч дүүрэн амьдраарай, таниас гуйж байна. Харин би аль болох их дайсныг устгахыг хичээнэ”

Масажи Такано, ахмад, нас тодорхойгүй
Тэрээр сүүлчийн захидалдаа онгоцоо зурж, “Би дайсны цэргийн хөлөг онгоцыг заавал ёроолд живүүлнэ” хэмээн бичжээ.
Масажи Хавайд төрсөн, япон бүсгүйтэй гэрлэж Япон руу явснаар камиказегийн эгнээнд элссэн аж.

Ёсио Ицуи, дэд хурандаа, 32 настай
Ёсио Ицуи хамгийн ахмад настай камиказе байжээ. Тэрээр эхнэр, гурван хүүхэдтэй байсан бөгөөд сүүлчийн захидлыг бага хүүдээ хандан бичсэн байна.
“Хичээнгүйлэн ажилла, шилдэг япон хүн, Эзэн хааны хүү болж өсөөрэй” хэмээн хүүдээ захьжээ.

Гэхдээ түүний захидлыг хүү нь хүлээж авч чадсангүй. Камиказегийн эхнэр нөхрийнхөө үхлийн талаар сонсон гашуудаж, сэтгэл хямарсны улмаас хөхний сүү нь татарч, улмаар бага хүү нь өлдөж нас баржээ.

Камиказе гэж хэн бэ?
Камиказе гэх томъёолол нь 1281 онд үүсчээ. Тухайн үед Хубилай хааны цэргүүд Япон руу дайрахаар завдахад гэнэт далайн шуурга босож, цэргүүд хиар цохигджээ. Энэ шуургыг “Бурхны салхи” хэмээн нэрлэсэн бөгөөд японоор “камиказе” гэх аж.

1940-өөд онд япончууд өөрсдийг нь нэгэнтээ аварч байсан шуурганы нэрийг санаж, Номхон далайн фронт дээр нөхцөл байдал хүндэрсэн үед амиа золиослогч нисгэгчдийн отряд байгуулахаар болж, камиказе гэж нэрлэсэн байна.

Хорьдугаар зууны дунд үед Японд эзэн хааны төлөө амиа өргөснөөр зөв зүйл хийж, үхэл нь утга учиртай болдог гэж хүүхдүүд зааж сургадаг байжээ. Ийм сургалтын нөлөөгөөр залуу япончууд “jusshi reisho” буюу “амиа золиосло” гэсэн уриатайгаар өсөж өндийсөн байна. Түүнчлэн дайны үеэр Японы армийн ялагдлын талаарх аливаа мэдээллийг нууцалж, хүүхэд залууст Япон хүчирхэг хэмээн итгүүлж, тэдний үхэл Япон улсыг дайнд ялахад том алхам болно хэмээн ухуулдаг байж.

Үүний зэрэгцээ, самурай нарын үеэс л япон дайчид үхлийг амьдралын нэг хэсэг гэж үздэг, тэд үхлээс айдаггүй байсан гэдгийг дурьдах нь зүйтэй.

КамиказеИнгээд дайны үед боловсрол муутай залуус, айлын хоёр эсвэл гурав дахь хүүг камиказе отрядад элсүүлдэг болжээ. Японд айлын ууган хүү гэр бүлийн эд хөрөнгийн залгамжлагчид тооцогддог тул тэднийг цэргийн албанд элсүүлдэггүй байсан аж.
Боловсролтой, туршлагатай нисгэгчид өөрсдийгөө амьд үлдэж, шинэ амиа золиослогч нисгэгчдийг сургах ёстой гэсэн шалтгаан хэлж, камиказе отрядад элсдэггүй байв. Тиймээс боловсрол багатай, залуу хүмүүс амиа золиослогч нисгэгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

Түүхэн сурвалжуудад бичигдсэнээр, камиказе нисгэгчдийн ихэнх нь 17 нас ч хүрээгүй өсвөр насныхан байсан гэх бөгөөд тэд эзэн хаандаа үнэнч гэдгээ баталж, “жинхэнэ эр хүн” гэдгээ харуулахын тулд отрядад элссэн аж. Эх орон, эзэн хааныхаа төлөө амиа өргөх нь ариун үйлс гэж итгэсэн хөвгүүд энэ отрядад элсэхээр олноороо дугаарлан зогсож байсан гэдэг.

Амьд эргэн ирэх эрхгүй, эрхээс гадна ямар ч боломжгүй, техникийн хувьд хангалтгүй, зөвхөн бай хүртэл нисэж хүрэх шатахуунтайгаар сүүлчийн нислэгээ үйлдэж, эх орон, эзэн хааныхаа төлөө амиа өргөж байсан камиказе нисгэгчдийн довтолгооноос үүдэн АНУ-ын 12 мянган цэргийн алба хаагч амиа алдсан гэх тоо бий. Тэднийг 1000 гаруй камиказе нисгэгч өөрсдийн амийг зольж, нөгөө ертөнц рүү илгээжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img