2024-05-13, Даваа
10 C
Ulaanbaatar

Шүүх танхимд охиныхоо өшөөг авч, алуурчныг хөнөөсөн эмэгтэйн түүх

Шүүх танхимд гэмт хэрэгтнийг шүүгч биш хохирогчийн ар гэр шийтгэсэн тохиолдол нэг бус удаа гарч байв. Тэдний нэг нь Бахмайерын өшөөг авсан тохиолдол.

Хүндхэн тавилан

Марина Бахмайер 1950 оны зургадугаар сарын гуравны өдөр Баруун Германд төржээ. Эцэг нь цэргийн хүн, харин ээж нь гэрийн эзэгтэй байв. Тэд охиноо хатуу чанга гараар өсгөж, багаас нь шүтлэгтэй болгосон гэдэг. Гэхдээ аав нь төдийлөн үлгэр жишээч нэгэн байсангүй. Байнга баар орж, гэртээ согтуу ирэн хэрүүл шуугиан тарьдаг байж. Ингээд ээж нь нөхрөөсөө салж, дахин гэрлэв. Гэвч өмнөхөөсөө нэг их дээрдүүлсэнгүй. Тэдний гэрт хэрүүл маргаан үргэлжилсээр л.

Өсвөр насандаа Марианна хэрүүл шуугиан дэгдээдэг болов. Ингээд 16 настайдаа гэрээсээ хөөгджээ. Үе тэнгийхнийхээ дунд орон нөхөрлөж явах үедээ нэгэн залуутай танилцав. Тэд хайр дурлалын харилцаатай болж, удалгүй Марианна хөл хүнд болжээ. Гэвч Марианнагийн найз залуу энэ мэдээг сонсоод баярласангүй, ингээд түүний амьдралаас нэг мөр алга болжээ.

Марианна үүнд гутарсангүй, хүүхдээ төрүүлэхээр шийдэж, охиноо Кристина гэж нэрлэв. Хүүхэд төрүүлэхээр шийдсэн ч хүүхэд өсгөх амар байсангүй. Марианна охиноо хүүхдийн асрах газарт өгөхөөс аргагүй болжээ.

Гадаад мэдээҮүнээс хоёр жилийн дараа Марианна сургуулиа төгсөж, дахин хөл хүнд болов. Энэ үед 18 нас хүрсэн байлаа. Түүний энэ удаад сонгож авсан хүн нь ч эцэг байхад бэлэн биш байсан тул мөн л бүсгүйг орхин оджээ. Марианна энэ удаад мөн л хүүхдээ төрүүлэхээр шийдсэн гэдэг. Гэхдээ түүний амьдралын хар бараан мөчүүд дууссангүй.

Хүүхдээ тээн, есөн сартай жирэмсэн байх үед нь үл таних этгээд түүнд халдан, хүчирхийлжээ. Азаар, гайхамшиг гэж хэлж болох тохиолоор хүүхэд эндсэнгүй. Бүсгүй гэмт хэрэгтний төрхийг сайтар тогтоосон байсан тул шүүхэд хандсан ч гэмт хэрэгтний өмгөөлөгч бүсгүйг буруутгаж, өөрөө өдөж хоргоосон хэмээн шүүх дээр мэдэгджээ. Ингээд хэрэгтэн тэнсэн харгалзах ял авав.

Азаар хүүхэд эрүүл саруул төрж, Марианна хоёр дахь хүүхдээ Наташа гэж нэрлэжээ. Ердөө 18-хан настай охинд хүүхэд өсгөх мөн л хүнд байсан тул дахин айлд өргүүлжээ. Тэр үед түүнд ямар ч дэмжлэг, орлогын эх үүсвэр байсангүй. Хоёр дахь охиноо айлд өргүүлсэн Марианна ажил олж хийн, хэвийн амьдралаар амьдарна гэж өөртөө амласан гэдэг.

Ингээд амьдардаг хотынхоо нэгэн бааранд зөөгчөөр ажиллах болж, удалгүй Кристиан Бертольдтой танилцжээ. Тэдний дурлалын романс хурдацтай өрнөж, Марианна дахин хөл хүнд болов.

Хар сүүдэр дахин дайрсан нь

Энэ удаад Марианнагийн найз залуу түүнийг орхин явсангүй, харин ч бүл нэмэх гэж байгаадаа ихэд баярлаж байсан гэдэг. 1972 оны 11 дүгээр сард Марианна 23 настайдаа гурав дахь охин болох Аннагаа төрүүлжээ.

Ингээд хэвийн сайхан амьдрал үргэлжлэв. Залуу хос охиноо өсгөн аз жаргалтай амьдарч байх зуур гэнэт л Кристиан тэднийг орхин оджээ.

Урьд өмнөх хар бараан мөчүүд дахин давтагдаж байгааг мэдэрч сэтгэлээр унасан ч Марианна охиноо дахин асрах газарт үлдээлгүй, ажлаа хийж, охиноо өөрөө өсгөнө гэж шийдсэн гэдэг. Ажилдаа очихдоо охиноо авч очин, сандал дээр унтуулж, суулгаад орхидог байж.

Ээж, охин хоёрын хэвийн амьдрал 1980 оны тавдугаар сарын тавны өдөр орвонгоороо эргэв. Тэр өдөр долоон настай Анна ээжтэйгээ хэрэлдэж, уурлан, сургуульруугаа яваад эргэж ирээгүй аж. Ээж нь түгшин, бүх хөршүүдээсээ охиноо асуусан ч хэн ч түүнийг олж хараагүй байлаа. Сэтгэл түгшсэн Марианна цагдаагийн газарт өргөдөл бичих зуур аймшигт тэр утасны дуудлага ирсэн гэдэг.

Маньяк хөрш

Гадаад мэдээЕрдөө тэр өдрийн үдэш охин амиа алдсныг мөрдөн байцаагчид тогтоожээ. Түүнийг хөнөөсөн этгээд нь Марианнагийн хөрш байв.

Охин хичээлдээ яаран явж байх үед хөрш нь болох 35 настай Клаус Грабовски охиныг муур үзүүлье гэж дууджээ. “Сайхан сэтгэлтэй” хөрш ахдаа баярласан охин түүний гэр рүү алхан оров уу үгүй юу аймшигт эр охин руу халдан, хүчирхийлж, дараа нь сүйт бүсгүйнхээ шилэн оймсоор охиныг боож алсан аж.
Охины цогцосыг хэдэн цагийн туршид гэртээ хадгалж байгаад, дараа нь цаасан хайрцагт хийн, эрэг рүү аваачжээ.

Тэр жигшүүрт хэргээ удаан нууж чадсангүй. Болсон хэргийн талаар хайртай бүсгүйдээ ярьж, тусламж авна гэж найдсан аж. Харин бүсгүй үүнийг сонсоод цочирдон, цагдаа руу утасдаж хэргийг дуулгажээ. Маньяк хөрш гэм буруугаа үгүйсгэх гэж хичээсэнгүй, харин охиныг хүчирхийлээгүй шууд л хөнөөсөн хэмээн мэдүүлж байсан гэдэг. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлтээр охиныг хөрш Клаус хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байв.

Өмнө нь Клаус хоёр ч охин хүчирхийлсэн хэргээр ял шийтгэгдсэн байжээ. Шоронд байхад нь түүнд тестостероныг хамгийн бага үзүүлэлтэд хүргэдэг тусгай эм өгч, ийм эмчилгээг курсээр хийлгэсний дараа суллагдаж байв. Гэсэн ч тэр суллагдсаныхаа дараа эмчид хандан, улмаар бэлгийн чалх эргүүлэн авчрахад туслах гормоны эмчилгээ хийлгэсэн аж. Үүний дараа 1973 онд зургаан настай охин руу халдаж, боомилохыг завдсаныхаа төлөө тэнсэн харгалзах ял авсан байжээ.

Шүүхийн танхим дахь санаанд оромгүй төгсгөл

Клаус Грабовскиг шүүх хурал 1981 оны гуравдугаар сард эхэлжээ. Эхний хоёр хуралд Марианна оролцов. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ өмгөөлж, “гэмт хэрэг хийсний дараа яллагдагч химийн кастрацид орсны улмаас гормоны тэнцвэргүй байдлын улмаас шаналж, улмаар шаналал, сэтгэл хөдлөлтэй байх үедээ ийм хэрэг үйлдсэн” гэж ярихыг сонсох бүртээ Марианна үзэн ядаж, шаналж байлаа.

Түүгээр ч зогсохгүй, амиа алдсан охин өөрөө буруутай, “Анна секс хүсэж байгаа дохиог байнга өгдөг, өөрөө өдөөн хатгадаг байсан” гэж Клаус хэлсэн гэж өмгөөлөгч эцэс төгсгөлгүй давтах нь охиноо алдсан эхийн хувьд там. Түүнчлэн охиноо хамгаалаагүй, өмнө нь хоёр ч хүүхдээ үрчлүүлсэн гэж Марианнаг буруутгахаа ч тэд мартсангүй.

Энэ бүхнээс болж олон нийтийн үзэл бодол хоёр хуваагдав. Нэг хэсэг нь хүчирхийлэгч маньякийг дэмжиж, нөгөө хэсэг нь хөөрхий эхийг өрөвдөж байлаа.

Шүүх танхимд өмгөөлөгчид ичгүүр сонжуургүйгээр бяцхан охиныг нь, мөн өөрийг нь буруутгаж байгааг сонсож тэсгэл нь алдагдсан Марианна Бахмайер шударга ёсыг өөрөө тогтоохоор шийджээ. 1981 оны гуравдугаар сарын зургааны өдөр шүүх хурлын танхимд Марианна гар буу нуун оров.

Шүүх хурал эхлэхтэй зэрэгцээд Марианна буугаа гаргаж ирэн охиныг нь хөнөөсөн алуурчин руу долоон удаа бууджээ. Үүнээс зургаа нь байгаа оносон гэдэг.

Алуурчныг буудсныхаа дараа Марианна цагдаагийнханд бууж өгөв.

Охиных нь талаар бузар булай үг дахин сонсохгүй, алуурчны амыг нэг мөр хамхихын төлөө үүнийг хийсэн гэж Марианна мэдүүлсэн байна.

Тухайн үед шүүгч Гюнтер Крегер Марианнатай ярилцахад тэр ганц л үгээ давтан хэлсээр байсан гэдэг.

“Би түүний нүүр рүү нь буудах гэж байсан юм. Гэвч нуруу нь буудчихлаа. Түүнийг үхсэн гэж найдаж байна”

1982 оны 11 дүгээр сарын хоёрны өдөр Марианнаг санаатайгаар хүний амь нас хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Энэ заалтаар тэр бээр бүх насаараа хоригдохоор байсан ч зургаан сарын дараа хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд зургаан жилийн ял оноосон аж.

Охины үхэл, шоронгийн дараах амьдрал

Марианна ялаа бүтнээр нь эдлэлгүй, гурван жилийн дараа суллагджээ. Шоронгоос гармагцаа шинэ хайраа олж, Нигерийн томоохон хот болох Лагост шилжин суурьшив. Тэд 1990 он хүртэл тэнд амьдраад үүний дараа Марианна гэрлэлтээ цуцлуулж, Палермод эмнэлэгт ажиллах болжээ.

Тэндээ хамт олныхоо төдийгүй өвчтөнүүдийн хайрыг татсан, өвчтөнүүдийг өмнө нь хэн ч халамжилж байгаагүйгээр хайрлаж, халамжилдаг, тиймдээ ч “баяр баясгалан” гэх утгатай Жой нэрээр дуудуулдаг болов.

Тэр өөрт тохиосон эмгэнэлт хэргийн талаар ярихыг хүсдэггүй, 1994 онд радио, 1995 онд телевизийн нэвтрүүлэгт тус бүр нэг удаа л оролцжээ.

Тухайн үед түүний ярьснаар, охиныг нь хөнөөсөн алуурчныг зүйл дуусгахын тулд баарны хонгилд буудах дасгал хийдэг байсан гэнэ. Түүнчлэн бүхий л насаараа хоёр охиноо хүнд өргүүлсэндээ шаналж явдаг, тэднийг хайсан ч олч чадаагүй талаараа ярьжээ. Марианна Бахмайер 1996 лны есдүгээр сард 46 настайдаа хорт хавдрын улмаас таалал төгссөн юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img