2024-10-07, Даваа
7.1 C
Ulaanbaatar

Валютын хадгаламж 2024 оны 3 дугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос 4 дүгээр сард Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын энэ оны I улиралын статистик мэдээллүүдийг зарласан. Тус мэдээлэлд валютын хадгаламж 2024 оны 3 дугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар буурсан тухай онцолжээ.

Тодруулбал, мөнгөний нийлүүлэлт 2024 оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 их наяд төгрөг буюу 20.8 хувиар өсөхөд төгрөгийн хадгаламж 5.0 их наяд төгрөг буюу 38.3 хувь, төгрөгийн харилцах 2.9 их наяд төгрөг буюу 48.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Хөгжлийн банк

Төгрөгийн хадгаламж 2024 оны 3 дугаар сарын эцэст 18.1 их наяд төгрөг болж, 2 дугаар сараас 500.5 тэрбум төгрөг буюу 2.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 5.0 их наяд төгрөг буюу 38.3 хувиар өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 15.3 их наяд төгрөг буюу 84.3 хувь нь иргэдийн хадгаламж, 2.8 их наяд төгрөг буюу 15.7 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Хөгжлийн банк

Харин валютын хадгаламж 3 дугаар сард 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 379.3 тэрбум төгрөгөөр буюу 7.8 хувь, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөг буюу 24.5 хувиар буурсан дүнтэй байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img