2024-07-13, Бямба
20 C
Ulaanbaatar

“Амгалан дулааны станц”-ын хүчин чадлыг 116 мвт-аар өргөтгөлөө

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөж,  ашиглалтад орууллаа. Тус төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монгол Улсын Хөгжлийн банк, Банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн төлөөлөл, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн инженер, ажилтнууд, холбогдох албаныхан оролцлоо.

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн төслийн санхүүжилтийн 80 гаруй хувийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас олгосон юм. Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн зорилтод тусгагдсан бөгөөд Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилготой. Энэ хүрээнд уг төслийг санхүүжүүлэх хүсэлтийг Эрчим хүчний яамнаас Монгол Улсын Хөгжлийн банк болон Банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-д ирүүлснээр холбогдох тооцоо, судалгаа хийж, санхүүжилт олгох шийдвэр гаргасан юм. Улмаар Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 2023 онд 42.7 тэрбум, 2024 онд 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон. Ийнхүү 2022 онд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байсан “Амгалан дулааны станц”-ын өргөтгөлийн төсөл амжилттай хэрэгжиж өнөөдөр ашиглалтад орлоо. Уг өргөтгөл ашиглалтад орсноор 145 хэрэглэгчийн 73.6 Гкал/ц-ийн ачаалал буюу 12,000 орчим айл, өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэхээс гадна бусад дулааны станцыг өргөтгөх тохиолдолд сүлжээг шилжүүлэн ажиллах боломжтой болж буйг нээлтийн үеэр талууд онцлов. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байна.

Анх Мнгол Улсын Засгийн газрын 2013 оны тогтоолын хүрээнд Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор 116 МВт-ын хүчин чадал бүхий “Амгалан дулааны станц”-ын төслийг Монгол Улсын Хөгжлийн банкны 75.9 ам.долларын санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Тус станц байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвийн болон зүүн хэсгийн дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэж, 20,000 айл өрхийн 250 орон сууцны дулаан хангамжийг бий болгосноос гадна шинээр ашиглалтад орох 40,000 айл өрх, 500 орчим орон сууцыг дулаанаар хангах дулааны шинэ эх үүсвэртэй болсон байдаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img