2024-12-05, Пүрэв
-8 C
Ulaanbaatar

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өслөө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.6 хувь буюу 859.0 тэрбум төгрөгөөр өссөн гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос зарлалаа. Үүнд уул уурхай олборлолт 14.5 хувь буюу 641.6 тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 9.9 хувь буюу 125.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

ХҮСНЭГТ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛТ, БОРЛУУЛАЛТ, салбараар, жил бүрийн эхний улирлын байдлаар, тэрбум төгрөгөөр

Хөгжлийн банк

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 641.6 (14.5%) тэрбум төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 732.3 (42.6%) тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 28.1 (80.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ЗУРАГ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ, салбараар, жил бүрийн эхний улирлын байдлаар, их наяд төгрөг

Хөгжлийн банк

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, чулуун нүүрс, мөнгөний баяжмал, төмрийн хүдэр, баяжуулсан нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.7 хувиас 3.7 дахин өсөж, харин зэсийн баяжмал, цэвэршүүлээгүй алт, газрын тос 0.5–9.8 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт металл бэлдэц, шингэн сүү, цэвэр спирт, ноолууран сүлжмэл эдлэл, нүүрсэн шахмал түлш, ус, ундаа жүүс, шохой, цемент, самнасан ноолуур, цагаан архи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 2.0 – 91.8 хувиар өсөж, харин гурил, катодын зэс, малын мах, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.7– 32.8 хувиар буурсан байна.

ХҮСНЭГТ 2. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ГОЛ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, мянган тонноор

Хөгжлийн банк

ЗУРАГ 2. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ БОРЛУУЛАЛТ, жил бүрийн эхний улиралд, их наяд төгрөгөөр

Хөгжлийн банк

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 (18.1%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 2.0 (22.4%) их наяд төгрөгөөр, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 79.6 (14.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ХҮСНЭГТ 3. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН, салбараар, тэрбум төгрөгөөр

Хөгжлийн банк

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.0 (22.4%) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 977.7 (19.4%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 1.0 (30.8%) их наяд төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 10.5 (13.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

ЗУРАГ 3. УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ АЖ ҮЙЛДВЭРИЙН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН, салбараар, сараар, тэрбум төгрөг

Хөгжлийн банк

Гадаад зах зээлд 2024 оны эхний улирлын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 9.9 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 9.8 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 57.0 хувийг нүүрс олборлолтын салбар, 39.3 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 2.9 хувийг газрын тос олборлолтын салбар, 0.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо)

2024 оны 3 дугаар сард 307.5 (2015=100) болж, өмнөх оны мөн үеэс 35.0 хувиар өссөн байна.

ЗУРАГ 4. УЛИРЛЫН НӨЛӨӨЛЛИЙГ АРИЛГАСАН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БИЕТ ХЭМЖЭЭНИЙ ИНДЕКС, 2015=100

Хөгжлийн банк

ЗУРАГ 5. ӨМНӨХ САРТАЙ ХАРЬЦУУЛСАН УЛИРЛЫН НӨЛӨӨЛЛИЙН АРИЛГАСАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БИЕТ ХЭМЖЭЭНИЙ ИНДЕКС, 2015=100

Хөгжлийн банк

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо https://www.1212.mn/mn

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img