2024-11-11, Даваа
-7 C
Ulaanbaatar

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн 2024 оны ээлжит хурал дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Сангийн яаманд боллоо.

Энэ удаагийн хурлаар:

  • Монгол Улсын Хөгжлийн банкны 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн тухай,
  • Банкны үйл ажиллагааны 2023 оны тайлан,
  • Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан гэсэн гурван асуудлыг хэлэлцэв.
  • Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн 2023 онд 2.6 их наяд төгрөгтэй тэнцэх ЕВРО, Самурай бондыг төлж, 537.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлүүлж ажиллалаа. Мөн чанаргүй зээлээс 1.1 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж ажиллав. Цаашид Монгол Улсын Хөгжлийн банкийг Эксим банк болгон өөрчлөх хүрээнд Хөгжлийн банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн саналаа холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлээд байна.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img