2024-10-07, Даваа
-8 C
Ulaanbaatar

Тогтвортой санхүүжилт гэж юу вэ?

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн хөдөлгөөн амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилж, бодлого, шийдвэрийн зарчмыг байгаль орчинд ээлтэйгээр эргүүлж буй. Үүний нэг илэрхийлэл нь санхүүжилт бөгөөд хөрөнгө оруулагчид хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалын асуудлуудыг шалгуур болгон авч үзэж, дэлхийг илүү сайн сайхан болгоход мөнгөө зориулахыг эрмэлзэх болсон.

Байгаль орчин, нийгэм, засаглал(БОНЗ)-ын шалгууруудыг санхүүгийн шийдвэр гаргалтад тусгахад чиглэсэн энэхүү бодлогыг тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлал хэмээн томьёолж байна.

Уур амьсгалын өөрчлөлт хурцаар тавигдах болсон XX зууны сүүлч, XXI зууны эхэн үеэс улбаатай тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалд үндэслэн Ногоон санхүүжилтийн эхлэл тавигдсан байдаг. Цаашлаад ногоон санхүүжилтийн амжилтад тулгуурлан нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн санхүүжилт болох Нийгмийн санхүүжилт болон Тогтвортой санхүүжилт зэрэг хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрүүд үүссэн. Тухайлбал, ногоон эрчим хүчний төслүүдээс эхлээд нийгмийн оролцоо, сайн засаглалтай гэхчлэн тогтвортой байдал, ногоон хөгжлийг дэмжих хөшүүрэг болдгоороо тогтвортой хөрөнгө оруулалтын ач холбогдол оршдог.

Монгол Улс 2013 оноос Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн бол 2021 онд тогтвортой санхүүжилтийг “ахисан түвшинд” хэрэгжүүлж буй орнуудын нэгээр шалгараад байгаа билээ.

Тогтвортой санхүүжилтийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхийн хэрээр энэ төрлийн үнэт цааснуудын төрөл, ангиллууд нэмэгдэж, тэдгээрийг стандартчилах, ил тод байдлыг сайжруулах шаардлага үүссэн. Одоогоор Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоо(ICMA), Уур амьсгалын бондын санаачилга(CBI) зэрэг байгууллага энэ талаарх холбогдох удирдамж, зарчим, баталгаажуулалтын схемийг боловсруулж байна.

Монгол Улс 2013 оноос Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн бол 2021 онд тогтвортой санхүүжилтийг “ахисан түвшинд” хэрэгжүүлж буй орнуудын нэгээр шалгараад байгаа билээ.

Тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг Монгол Улсад хөгжүүлэх энэхүү үйлсэд хувь нэмрээ оруулан идэвхтэй ажиллаж, ялангуяа санхүүгийн салбар дахь санаачилгыг манлайлж буй голлох байгууллагуудын нэг нь Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн Холбоо(ТоС) юм.

Монгол Улсын Хөгжлийн банк нь улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих стратегийн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэгч гол банк болохын хувьд 2013 оноос тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжиж ирсэн бөгөөд 2021 оноос ТоС холбооны үндсэн гишүүн болон хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд 2023 онд Монгол Улсын Хөгжлийн банк Тогтвортой хөгжлийн бодлогоо баталж, банкны тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх ажлын замын зургийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img