2024-10-23, Лхагва
-12 C
Ulaanbaatar

Уул уурхайн орлого өсөж, Монгол Улсын төлбөрийн тэнцлийн ашиг $1 тэрбум дөхлөө

Төлбөрийн тэнцэл 2023 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 963.5 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин сайжирсан үзүүлэлт болж байна. 2022 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар төлбөрийн тэнцэл 1.19 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан юм.

2023 онд гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, голлох түүхий эдийн экспорт эрс өссөнөөр урсгал данс 481 сая ам.долларын ашигтай гараад байна.

Тухайлбал: барааны данс дөрвөн тэрбум ам.долларын ашигтай гарсан бол гадаадаас ирэх жуулчдын тоо нэмэгдсэнээр үйлчилгээний дансны алдагдал 2.37 тэрбум ам.доллар болж буурчээ. Үүнд тээврийн үйлчилгээний төлбөрт төлсөн дүн 745 сая ам.долларын алдагдалтай, аяллын данс 634 сая ам.долларын алдагдалтай, бусад үйлчилгээнээс 990 сая ам.долларын алдагдал хүлээсэнтэй холбоотой аж.

Хөрөнгийн дансны хувьд 116.14 сая ам.долларын ашигтай гарсан нь 2022 оны мөн үеийн үзүүлэлтээс үл ялиг буюу 16 орчим хувиар буурчээ. Мөн 2023 онд Монгол Улсын Засгийн газар болон Хөгжлийн банкны бондын төлбөр хийсэн юм. Ингэснээр санхүүгийн данс 620.31 сая ам.долларын гарах урсгалтай байсан болохыг Монголбанк мэдээллээ. 2023 оны I-XI сарын хооронд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд 1.29 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 765,674 ширхэг хувьцаа арилжааллаа

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 267,787,152 төгрөгийн үнийн дүн бүхий 765,674 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.84%), Шарын гол ХК (SHG +13.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -10.13%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -6.67%), Монложистикс Холдинг ХК (MLG -6.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: Хөрөнгө оруулалтын 2 сангийн 65,656 ширхэг нэгж эрх 20,377,520 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр нийт 288,164,672 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 41,624.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,241,625,682,461 төгрөг боллоо.

Bloombergtv.mn

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img