2024-10-16, Лхагва
6 C
Ulaanbaatar

Монголын хөрөнгийн биржийн топ 20 индексийн багц шинэчлэгдлээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2024 оны 1-р сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 2023 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК, “Улсын их дэлгүүр” ХК, “Ард даатгал” ХК, “Бодь даатгал” ХКиуд хасагдаж, шинээр “Хаан банк” ХК, “Худалдаа хөгжлийн банк” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монложистикс холдинг” ХК, “Газар шим үйлдвэр” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүллээ.

Энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 656,819 ширхэг хувьцаа арилжааллаа

2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 386,622,456 төгрөгийн үнийн дүн бүхий 656,819 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.98%), Багануур ХК (BAN +7.87%), Жуулчин дюти фрий ХК (SUL +4.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар хивс ХК (UBH -14.78%), Бодь Даатгал ХК (BODI -9.64%), Хай би ойл ХК (HBO -7.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: Хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,638 ширхэг нэгж эрх 6,003,609 төгрөгөөр, Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 28 ширхэг бонд 2,800,000 төгрөгөөр Багцын арилжаанд 10,000 ширхэг үнэт цаас 330,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар: “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,272,803,840 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 10 багц 33,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,640,000 ам.доллар буюу 9,000,816,000 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,584,000 ам.доллар буюу 5,400,489,600 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. Энэ өдөр нийт 23,399,535,505 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.46% хувиар өсч, 41,150.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,050,658,568,601 төгрөг.

mse.mn

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img