2024-10-20, Ням
-5 C
Ulaanbaatar

Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлж буй ч бусад салбарт эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24.3 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 30.7 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлж байгаа аж.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 13.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 19 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, баяжмал, цайрын баяжмал, газрын тос, алт, мөнгө, катодын зэс зэрэг 12 уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 92.1 хувийг эзэлж байна.

“Уул уурхайгаас бусад салбарт эдийн засгаа төрөлжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг дээшлүүлэх шаардлагатай байгаа”-г эдийн засагч Н.Энхбаяр онцолж байв. Эдийн засгийг төрөлжүүлэх нь стратегийн чухал хэсэг байх боловч урт хугацаа шаардагдах нь тодорхой тул түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий Монгол Улсын эмзэг байдлыг бууруулж чадахуйц макро эдийн засгийн бодлогыг богино хугацаанд хавсран хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг Азийн хөгжлийн банк тайландаа дурдаж байсан юм.

Хятадын банкууд юанийн ханшийг тогтворжуулах ажиллагаа явуулж эхэлжээ 

Хятадын төрийн өмчит банкууд үндэсний валютын ханшийг тогтоон барих зорилгоор АНУ-ын долларыг зарж эхэлжээ. Юанийн ханш болон компаниудын үнэт цаасны ханшийг тогтворжуулах зорилгоор БНХАУ-ын төрийн өмчит томоохон банкууд валютын захад долларыг их хэмжээгээр нийлүүлж эхэлжээ. Хятадын мөнгөн тэмдэгтийн болон том компаниудын хувьцааны ханш сүүлийн өдрүүдэд хамгийн доод үзүүлэлтүүд рүү унасаар байгаа юм.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээллийг эш татан Reuters агентлагийн мэдээлснээр, банкууд юанийн ханшийг аврахын тулд голчлон америк долларыг зарж байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгийн бирж дээр ханш нь тогтдог оффшор юанийн хөрвөх чадвар буурч байгаа аж. Харин дотоодын юанийн ханшийг Хятадын Ардын банк хянаж, хоёр валютын ханш хоорондоо хэт зөрүүтэй болохоос сэргийлж байдаг. Энэ нь төрийн өмчит банкууд юанийг ханшийг тогтворжуулахыг оролдож байгаа анхны тохиолдол биш юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард дээрх аргыг хэрэглэсний үр дүнд Хятадын юаний ханш дотоодод хамгийн өндөр хэмжээнд хүртлээ чангарч байв. Юанийн ханш суларсан нь Хятадын хөрөнгийн зах зээлд дахин уналт болж буйтай холбоотой байж магадгүй гэж эх сурвалжууд тайлбарлаж байна. Хөрөнгө оруулагчид Хятадын эрх баригчдын авч буй арга хэмжээнд сэтгэл хангалуун бус байгаа тул Хятадын үнэт цаасуудыг зарж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng индекс 2.4 хувиар унасан нь сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт юм. Хятадын эх газрын гол индекс болох CSI 300 1.6 хувиар унажээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img