2024-10-23, Лхагва
-12 C
Ulaanbaatar

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКАНД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

АХЛАХ АУДИТОР:

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: 

  • Дотоод аудитын эрсдэлд суурилсан үйл ажиллагааны болон аудитын улирал, жилийн төлөвлөгөөг боловсруулах;
  • Өөрийн хариуцах чиглэлийн хүрээнд харьяанд байх аудиторуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Батлагдсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус аудитын удирдамж, газрын захирлаас өгсөн чиглэлийн дагуу аудитын ажлыг ахлан гүйцэтгэх;
  • Аудитын ажлыг дотоод аудитын мэргэжлийн стандартын дагуу хэн нэгний нөлөө, дарамт шахалтад автахгүйгээр хараат бусаар гүйцэтгэж, цаг хугацаанд нь чанартай дуусгаж, тайлан, үр дүнг танилцуулах;
  • Банкны удирдлагад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр нөлөөтэй болон үр дүнтэй эсэхийг үнэлж, тайлагнах;
  • Банкны зохистой засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцоо нь тогтоосон хэм хэмжээний хүрээнд явагдаж байгаад хараат бус, баримтад тулгуурласан, бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх;
  • Банкны бизнес төлөвлөгөө, төсөв, тэдгээрийн гүйцэтгэл, Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны тайлангийн талаар дүгнэлт зөвлөмж гаргах;
  • Банкны гүйцэтгэх удирдлага, банкны нэгж нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, банканд мөрдөгдөж буй бодлого, дүрэм, журам, шийдвэрийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
  • Хөндлөнгийн аудит болон бусад холбогдох эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын үр дүнгээр өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Банк, санхүү, дотоод хяналт шалгалтын чиглэлээр мэргэшсэн, тус чиглэлээр 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  3. Банкны зээлийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын талаар онолын болон практикийн өндөр түвшний мэдлэг, туршлагатай;
  4. Банк, санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, татвар, санхүү, тоон шинжилгээ, мэдээллийн технологи, нягтлан бодох бүртгэлийн стандарт болон санхүүгийн программ хангамж, холбогдох дүрэм, журмын талаар зохих мэдлэгтэй;
  5. Ашиг сонирхлын зөрчилгүй, итгэл даахуйц, үнэнч шударга, өндөр хариуцлагатай;
  6. Бодлого, дүрэм, журам боловсруулах, дүн шинжилгээ хийх, учир шалтгааныг тодорхойлох, аудит, хяналт шалгалттай холбоотой мэдлэг, ур чадвартай;
  7. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр идэвх зүтгэлтэй, ажлын ачаалал даах, багаар хамтран ажиллах, бүтээлч, шинэ санаа, санаачилга гаргаж ажиллах ур чадвартай;
  8. Компьютерын хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн, англи хэлний хэрэглээний түвшний мэдлэгтэй;
  9. Дотоод аудит, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:
•    Төрийн албан хаагчийн анкет болон CV;
•    Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
•    Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
•    Мэргэжлийн чиглэлийн сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар;
•    Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй, хугацаа хоцорсон, материал бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn;
Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-0602

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img