2024-10-21, Даваа
-5 C
Ulaanbaatar

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто замын санхүүжилтийн төсөл

Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 245 км авто замыг эзэмших, ашиглах эрх, Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалт бүхий дэд бүтцийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх болсон.

Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд Хөгжлийн банкнаас 170.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс Монгол” ХХК-д олгож, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 239 км хатуу хучилттай авто зам, Гашуунсухайт боомтын дэд бүтцийг ашиглах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх ажилд зориулагдсан юм.

Энэхүү төсөл нь экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүнийг хямд өртгөөр тээвэрлэх нөхцөлийг бий болгох, орон нутгийн иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, ажлын байр шинээр бий болгох, улмаар орон нутаг болон улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img