2024-10-19, Бямба
3 C
Ulaanbaatar

Ядуу орны баян ерөнхийлөгч

Гвинейн дэд ерөнхийлөгчийн тансаг амьдрал Европын орнуудын анхаарлыг ихэд татаж, хөрөнгөө хаанаас олсныг нь сонирхох болжээ. Ингээд авлигын судалгаа, мөрдөн шалгалт хийхэд дарангуйлагчийн хүү хэт тансаглалд умбадаг нь тодорхой болсон аж. Орд харш, тансаг машин, үнэтэй цаг, дарвуулт завь, онгоц гээд өөр олон чамирхалд хэдэн сая доллар үрсэн Теодорин Обианг Нгемагийн өөрийнх нь цалин 100 мянган долларт ч хүрдэггүй гэнэ. Ингээд Америк, Их Британи, Швейцар, Франц улс түүний хөрөнгийг битүүмжилж, зарим хөрөнгийг нь дуудлагаар заржээ.

Эцгийнхээ хүчээр эрх мэдэлд хүрсэн нь

Экваторын Гвиней ердөө хоёр л ерөнхийлөгчтэй байсан. Эхнийх нь Франсиско Масиа Нгема. Франсиског түүний үеэл Теодоро Обиан Нгема Мбасого судлаас нь түлхэн унагаж, цаазласан юм. Ард түмэн үүнд баярлаж байв, дарангуйлагч аймшигт амьтнаас саллаа гэж. Гэвч оронд нь хэн гарч ирснийг хараахан төсөөлөөгүй байв. Шинэ ерөнхийлөгч 1979 онд төрийн эрхэнд гарсан бөгөөд бүрэн эрх нь өнөөг хүртэл үргэлжилж байна. Хүмүүсийн амьдрал сайжирсангүй, харин шинэ Ерөнхийлөгч Теодоро улс орныг атган, мөнхийн ерөнхийлөгчид тооцогдох болсон юм. Ингээд 2011 онд дэд ерөнхийлөгчийн албан тушаал гаргаж, үүндээ хүү Теодоро Мангегаа томилсон байна.

Манге эцгийнхээ ачаар нас залуудаа л засгийн газарт албан тушаал хашиж эхэлсэн нэгэн. Анхлаад Ойн аж ахуйн сайд байхдаа мод зарж бэлжсэн тэр дараа нь Батлан хамгаалах, аюулгүй байдлын сайд болжээ. Үүний дараа дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон нь эцгийгээ бие барвал төрийн эрхэнд очих шулуун дардан замыг нээж өгсөн юм.

Экваторын Гвинейд газрын тос, хийн нөөц нээгдсэн нь эрх баригчид хэд дахин хөлжих боломжийг олгосон бол энэ улсын энгийн ард иргэд өдөрт ердөө хоёр доллараар л амь зууж байгаа гэх.

Теодоро Нгемагийн хүслийг нь хангадаг зардлууд

Teodor-MangeОйн аж ахуйн сайд байхад Теодоро Мангегийн цалин сарын 3200 евро, харин дэд ерөнхийлөгч болсноор цалин нь 100 мянган доллар орчим болж нэмэгджээ. Гэхдээ зардал нь байнга л орлогийг нь давна.

Тухайлбал, 2004 онд тэр бээр Зул сарын аялал хийхийн тулд 400 мянган доллараар дарвуулт завь түрээслэн авч байв. Энэ аяллын туршид түүнийг Филадельфийн реп дуучин Ева хөгжөөж, дуулж байлаа. Ердөө долоо хоногийн амралтын өдрүүдэд л дээд зэрэглэлийн оргилуун дарс, уут уутаар нь хувцас авч хоёр сая орчим долларыг тэр зарлагаддаг гэнэ. Нэг удаа салон орохдоо л алдартай брэндийн 360 костюм авдаг гэх бөгөөд онцгой зүйл хайж байгаа учраас гэж тайлбарладаг аж.

Манге Өмнөд Африкт ч, Европт ч үл хөдлөх хөрөнгөтэй, тэдгээр нь хэдэн зуун сая доллараар үнэлэгддэг гэнэ. Теодоро дэлхий даяар цөөхөн байдаг үнэтэй машин худалдан авдгийн дээр Майкл Жексоны шүтэн бишрэгч тул түүний эд зүйлийг дуудлага худалдаанаас үнэ цохин авдаг аж. Тухайлбал чулуун шигтгээтэй цагаан бээлийг 275 мянган доллараар худалдан авч байжээ. Манге НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож байхдаа Нью-Йоркийн өндөр зэрэглэлийн буудалд 75 мянган долларын үнэтэй өрөө захиалж байсан бол ард түмэн нь туйлын ядаа хэвээр.

Хил дээр илэрсэн зөрчил

Teodor-Mange

Теодоро Манге Бразилын хилээр нэвтрэх үед томоохон зөрчил илэрчээ. Түүний тээшинд үлэг хийх үеэр Бразил руу нэвтрүүлэхийг зөвшөөрснөөс асар их бэлэн мөнгө илэрсэн байна. Тэр бээр 16 сая долларыг бэлнээр түүнчлэн хэд хэдэн үнэтэй цаг авч явсан гэнэ.
Энэ мөнгийг Сан-Паулад хийлгэх эмчилгээний төлбөрт зориулна хэмээн Мангегийн төлөөлөгчид мэдүүлсэн байна.

Харин тээшнээс гарч ирсэн үнэтэй цагууд дээр дэд ерөнхийлөгчийн нэрийг бичсэн байжээ. Бразилын хуульд зааснаар тус улс руу 10 мянган долларыг л бэлнээр оруулахыг зөвшөөрдөг. Тиймдээ ч Мангегийн хэдэн сая долларын бэлэн мөнгөнөөс 10 мянгыг нь үлдээн, бусдыг нь хураасан аж.

Америк дахь өмчийг ямар мөнгөөр авсан бэ?

Малибуд эдлэн авсан нь Теодоро Мангегийн орлогыг танадах үндэс суурь болжээ. Үүний дараа Нгемагийн гэр бүлийн нууц дансууд илэрч, ингээд АНУ-ын Хуульзүйн яам хөрөнгийг битүүмжлэх санал гаргасан байна. Улмаар дарвуулт завь, автомашин, үл хөдлөх хөрөнгө гээд нийтдээ 70 сая долларын үнэ бүхий эд хөрөнгийг нь битүүмжилжээ.
Мөрдөн шалгалтын явцад, зөвхөн 2004-2011 оны хооронд, долоохон жилийн хугацаанд Экваторын Гвинейн дэд ерөнхийлөгч 315 сая долларыг тансаг эдлэлд зарцуулсан нь цалингийн орлоготой нь огт дүйхгүй байсан аж.

Эд хөрөнгө битүүмжилсэнх шийдвэрийг Экваторын Гвинейн өмгөөлөгчид давж заалдахыг оролдсон ч эцэст нь тохиролцоо хийсэн байна. Улсаас 30 сая доллар, нэмэлтээр шүүхийн зардал болох 1,4 сая долларыг төлж, Манге Франц дахь машинуудаасаа татгалзаж, 38 сая долларын онгоцоо авч үлдэх тохироог хийж.

Ингээд онгоцоо авч үлдсэн ч Америкийн нисэх буудалд дахин газарддаг л юм бол АНУ-ын эрх баригчид онгоцыг хураан авах аж. Улмаар онгоцыг зарж борлуулсан орлогыг Экваторын Гвинейн хүмүүст тусладаг байгууллагуудад хандивлахаар төлөвлөжээ.

Их Британи ч мөн хууль бусаар олсон мөнгөө Европын орнуудад ичгүүр сонжуургүйгээр үрж яваа Теодоро Мангегийн эсрэг хориг тавьсан юм. Үүний хариуд Экваторын Гвиней Лондон дахь элчин сайдаа яамаа хаана гэж сүрдүүлжээ.

Швейцар, Франц Мангегийн хөрөнгийг зарж байна

Teodor-Mange

Мангегийн Парис дахь эдлэнг хааны ордонтой зүйрлэмээр. Энэ харшид алт, үнэт материалаар хийсэн олон тансаг эдлэл байх бөгөөд үүнд тэр бээр 150 сая евро зарцуулжээ. Харшид бүжгийн талбай, үсчин, халуун усны газар, саун, кинотеатр болон 100 гаруй өрөө бий. Усны цорго нь алтадсан, хана нь ягаан гантиг, багана нь шүрэн байх аж.

Энэ харшийг битүүмжилсний дараа цагдаагийнхан эндээс 2,1 сая еврогийн үнэ бүхий нийт 300 шил дарс, Ив Сен-Лорены хувийн цуглуулгаас авсан, нийт 18,5 сая еврогийн үнэ бүхий урлагийн бүтээлүүдийг хураажээ.

Үүий зэрэгцээ Францын шүүх Мангед гурван жилийн эчнээ ял оноож, 30 сая еврогийн торгууль тавьсан байна. Харшийг битүүмжлэх үеэр 17 тансаг машиныг хураан, 18 сая доллараар дуудлага худалдаагаар зарсан аж. Экваторын Гвинейн өмгөөлөгчид шийдвэрийг давж заалдах гэсэн ч бүтэлгүйтэв, гэлээ ч Манге хоосорсонгүй. Одоо түүний хөрөнгө 600 сая доллараар үнэлэгдэж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img