2024-10-20, Ням
-3 C
Ulaanbaatar

ОХУ-ын тав дахь үеийн супер Су-57 онгоц устсан түүхэн дэх анхны тохиолдол гарлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ, Украины дайнтай холбоотой олон үйл явдал болсны дундаас Оросын тав дахь үеийн сөнөөгч онгоцыг Украины Зэвсэгт хүчин сөнөөсөн гэх мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татлаа. “Ахтубинск” нисэх буудалд цохилт өгөх үеэр Оросын нэн шинэ сөнөөгч онгоц болох Су-57 онгоцыг сөнөөсөн гэж Украины тагнуул мэдээлсэн юм. Энэ нь түүхэн дэх анхны тохиолдол болж байна.

Су-57 бол Орост “тав дахь үеийн сөнөөгч” гнэж нэрлэгддэг нэн шинэ онгоц юм. Гэхдээ Оросын тал далдлан нуухыг хичээдэг багагүй дутагдалтай гэж цэргийн шинжээчид үздэг юм. Түүнчлэн оросууд зэвсэглэлдээ хичнээн Су-57 онгоц авснаа ч зарладаггүй юм.

Су-57-г устгасан нь

Зургадугаар сарын наймны өдөр, Астрахан мужийн Ахтубинск нисэх буудалд Украины тал цохилт өгч Су-57 онгоцыг сөнөөсөн гэж Украины Тагнуулын ерөнхий газар мэдээлсэн юм. Энэ мэдээллийг хиймэл дагуулаас авсан онгоцны зогсоолын зургууд баталж байгаа гэж 24Канал агентлаг мэдээлжээ. Украин халдсаны дараа онгоцон дээр дэлбэрэлтээс үүдсэн нүх үүссэний дээр галд өртсөнөөс шалтгаалах толбууд үүссэн байсан аж.

Украины тагнуулынхны онцолсноор Су-57-г устгасан нь түүхэн дэх анхны тохиолдол аж. Энэ бол Оросын Агаар сансрын хүчний зэвсэглэлд буй хамгийн орчин үеийн сөнөөгч онгоц юм. Оросын зэвсэгт хүчин Украины хотуудад Х-59, Х-69 пуужингаар цохилт өгөхийн тулд энэ онгоцыг үе үе ашигладаг.

Тав дахь үеийн сөнөөгч байж чадах уу?

Су-57 бол Оросын тал “тав дахь үеийн онгоц” хэмээдэг олон зориулалтаар ашиглах сөнөөгч онгоц юм. Энэ бол тийрэлтэт сөнөөгч онгоцны хамгийн орчин үеийн хувилбарын дээр Оросын зэвсэглэлд байгаа хамгийн шилдэг онгоц гэж хэлж болно.
Нийтэд ил болсон эх сурвалжуудаас харахад Су-57 сөнөөгч онгоцны техникийн үзүүлэлт дараах байдалтай байна.

• Экипаж-1 хүн
• Урт-19,7 метр
• Далавчны урт-14 метр
• Өндөр-4,8метр
• Жин- хоосон үед -18,5тонн, түлшийг 63 хувь дүүргэсэн үед нислэгийн хэвийн жин 26 тонн, 100 хувь түлштэй үед 30 тонн
• Өндрөө авсан үеийн дээд хурд- ойролцоогоор 2600 км/цаг
• Нислэгийн цаг-5,8 цаг хүртэл

ongots

Зарим цэргийн шинжээч энэ онгоцыг тав дахь үеийн тодорхойлотод нийцэхгүй, харин 4+ байж болох юм гэж үздэг. Тухайлбал, энэ онгоцонд зориулж тусгайлан хөдөлгүүр боловсруулаагүй, харин Су-30СМ, Су-35-ын хөдөлгүүрийг ашигладаг аж.

Тав дахь үеийн онгоцны концепцид хөдөлгүүр зохих радиоэлектрон тоног төхөөрөмжөөс хамгаалагдсан байх ёстой гэж заасан байдаг. Харин Су-57-ийнх тийм биш. Түүнчлэн Су-57 онгоц стелс технологи/үл үзэгдэгч/ -иор тоноглогдоогүй байдаг аж.

Орост хичнээн Су-57 байдаг вэ?

ОХУ Су-57 онгоц зэвсэглэлд нь хэд байдгийг олон нийтийн өмнө зарладаггүй. 2022 оны сүүлээр Оросын Батлан хамгаалах яам гэрээ байгуулж, нисэхийн үйлдвэр тухайн жилийнхээ хөтөлбөрийг биелүүлсэн гэж Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. Тухайн үед дөрвөн онгоц үйлдвэрлэгдсэн гэж шинжээчид таамагладаг юм.

Defense Express мэдээлэл, консалтингийн компанийн хөгжил эрхэлсэн захирал, цэргийн шинжээч Валерий Рябых 2024 оны дөрөвдүгээр сард хэвлэлд ярилцлага өгөхдөө Оросын зэвсэглэлд 10 хүртэлх тооны Су-57 байж магадгүй хэмээж байв. Мөн ийм мэдээллйг шинжээч Валерий Рябоненко Украины хэвлэлүүдэд өгч байлаа. Түүний онцолсноор, ОХУ 11 онгоц бүтээсэн ч тэдгээрийн нэг нь туршилтын үеэр сүйрсэн аж.

ОХУ Украинд дайн өдүүлснийхээ улмаас барууны хоригт орж, өндөр технологийн сэлбэг, хэрэгсэл авах боломжгүй болсны улмаас Су-57 онгоцыг олноор нь үйлдвэрлэх боломж хомс гэж шинжээчид үзэж байна. 2022 онд энэ төрлийн зургаан онгоц үйлдвэрлэснэ бл 2023 онд ердөө хоёрыг үйлдвэрлэжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img