2024-10-20, Ням
1 C
Ulaanbaatar

Х Богдыг тодруулахын тулд олон арван хүүхдийг янз бүрийн сорилт, тестээр шалгаруулжээ

Туулай жилийн шинийн 3-ны билэгт сайн өдөр X Богдыг тодруулж, залсан гэх мэдээлэл түгж байна. Албан ёсоор мэдээлэл цацагдахгүй байгаа нь  урд хөршийн дарамт, шахалттай холбоотой гэсэн яриа явна.

IX Богд  гэрээслэхдээ   “Миний удаах дүр Монгол Улсад төрнө, дараагийн дүрийг миний багш XIV Далай лам тодруулна, X дүрийн Богд Жавзундамба хутагт улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй зөвхөн шашин номын ажил эрхэлнэ” гэсэн тухай ам дамжин яригдаж буй.

Далай ламын 2016 оны айлчлалын үед хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр XIV Далай лам X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарласан билээ.

Харин X богдыг ширээнд залсан тухай  нэгэн хувраг нүүр номдоо ийнхүү өгүүлэв.

“Х богдынхоо гэгээн дүрийг харж сэтгэл сүжиг бишрэл, баясгалангаар дүүрсэн сайхан өдөр.

Тунгалаг дүртэй богдыгоо

Туулай (1999) жилдээ зална даа

Тунгалаг дүртэй богдынхоо гэгээн дүрийг

Туулай жилдээ (2023) харлаа даа гэжээ. Тэрбээр мөн

VIII богд гэгээнийг “Наран гэрэлт, Түмэн наст” хэмээн чимэг өргөсөн түүхтэй. Гэтэл Х богдыг тодруулахад эцэг, эхийнх нь нэр алдар чингэж таарах нь яавч жир бус тохиол биз ээ. (Наран гэрэлт) аав Алтаннар, (Түмэн наст) ээж Мөнхнасан ийм нэртэй байж таарах.

X БогдМонгол түмний мандан бадрал, өөдлөн дэвжихийн наран ургаж буй нь энэ биз ээ” хэмээжээ.

Шинэ тодорсон богд  УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын зээ хүү ажээ.

Нийтлэлч Б.Цэнддоо “Байлдаангүй, хэрүүлгүй сонгууль: Хойд дүр” нийтлэлдээ ийнхүү бичсэн байна.

– “Саяхан болсон нэгэн уулзалт дээр Чой хамба анхаарал татахуйц мэдэгдэл хийлээ. Энэ нь хэл ам, таамаг дунд хөвж явсан Богд Жавзандамба хутагтын Х дүрийн тухайд юм.

Хамба номун ханы хэлснээр бол, Х Богдын дүр нэгэнт тодорхой болсон юм байна. Олон арван хүүхдийг янз бүрийн сорилт, тестээр шалгаруулсаар нэг нь үлдсэн ба түүнийг нь Далай лам баталгаажуулжээ.

Хэзээнээсээ янагш, томоохон хутагт гэгээдийн хойт дүр нь улс төрийн явуулгын тоглоом болж ирсэн сургамж, жишээ олон. Тэр мэтээс болсон уу яасан, Х Богдоор тодорсон хүүхдийн эцэг, эх маш болгоомжтой хандаж, шашны удирдагчдын шийдвэрийг дэмжихээсээ илүү бэргэн сэрэмжлэх талдаа байжээ. Ямар ч айлын хүүхэд эрүүл саруул байж хүн болох нь чухал болохоос, заавал хутагт байх албагүй шүү дээ. Гэвч сүүлийн үеэс хүүхдийнхээ төрөлх чанар, билэг оюуны зарим онцлогийг эрхгүй анзааран, хүлээн зөвшөөрөх талдаа орсон” гэж хамба ярилаа гэжээ.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img