2024-10-21, Даваа
-5 C
Ulaanbaatar

Германы Хамбург хотын сүмд халдсаны улмаас дор хаяж долоон хүн амь үрэгджээ

Германы Хамбург хотын Гросс Бростел дүүрэг дэх Христийн Жеховагийн гэрчүүдийн сүмд халдан буудалцаан болсны улмаас дор хаяж долоон хүн амь үрэгдсэн тухай “Deutche Welle” агентлаг уламжилж байна.

Хамбургийн цагдаагийн газрын хэвлэлийн албаны дарга Холгер Ферен мэдээлэл хийхдээ, амь үрэгдэгсдийн нэг нь гал нээсэн этгээд байж болзошгүй гэжээ. Сүмд халдагч ямар нэг хамтрагчгүй, ганцаар байсан бололтой. Халдлагын шалтгааны талаар ч одоогоор тодорхой мэдээлэл алга.

HamburgБуудалцаан орон нутгийн цагаар өчигдөр 21.00-ийн үед болжээ. Эмгэнэлт явдал болсны дараахан Хамбургийн Засаг даргын тамгын газраас энэ талаар мэдэгдэн тус хотын иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img