2024-10-13, Ням
7 C
Ulaanbaatar

ОХУ Иранд “Су-35” сөнөөгч онгоцууд нийлүүлэхээр болжээ

ОХУ Иранд “Су-35” сөнөөгч онгоцнууд нийлүүлэх гэрээ үзэглэсэн тухай Тегеран мэдэгдсэн байна. Харин Москва энэ талаар хараахан албан ёсны мэдэгдэл хийгээгүй ажээ.

Ираны НҮБ дахь байнгын төлөөлөгчийн газрын нэгэн албан тушаалтан тус улсын “IRIB” телевизэд өгсөн ярилцлагадаа, “ОХУ-д үйлдвэрлэдэг “Су-35” сөнөөгч онгоцыг техникийн хувьд Иранд ашиглахад хамгийн тохиромжтой нь тогтоогдсон. Иймд манай улс ОХУ-тай сөнөөгч онгоцуудыг худалдан авах тухай гэрээ байгуууллаа” гэжээ. Тегеран хичнээн “Су-35”-ыг ямар үнээр авч буй нь одоогоор тодорхойгүй байна.
Ираны цэргийн нисэх хүчин хэд хэдэн байлдааны онгоцтой. Тэдгээрийн дийлэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн болон тус улсад 1979 оны лалын хувьсгалаас өмнө АНУ-аас нийлүүлж байсан нэлээд хоцрогдсон загварууд юм байна.

ОХУ, Ираны цэрэг-техникийн хамтын ажиллагаа сүүлийн үед эрс идэхвжсэн нь өрнөдийн ертөнцийг түгшээх болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны долдугаар сард Тегеранд Ираны удирдагч Аятолла Хаменеитэй уулзаж, хоёр орон өрнөдийн ертөнцийн дарамт шахалтыг хамтран туулах шаардлагатайг онцолсон билээ. Үүнээс ердөө сарын дараа ОХУ-ын зэвсэгт хүчин Ираны “Шахед-31” и “Шахед-36” зэрэг нисгэгчгүй нисдэг аппаратуудыг Украины дайнд хэрэглэж эхэлжээ. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ Иранаас дөрвөн пуужин тээх чадвартай, 200 км хүртэл нисдэг “Мохажер-6” дронуудыг худалдан авчээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img