2024-10-22, Мягмар
-11 C
Ulaanbaatar

“Оскар”-ын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо эхэллээ

Америкийн кино урлагийн академийн Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол Лос Анжелесийн “Долби” кинотеатрт Улаанбаатарын цагаар өглөөний 8.00-д эхэллээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй киноны шагналыг гардуулах ёслолыг инээдмийн жүжигчин, телевизийн нэвтрүүлэгч Жимми Киммел хөтөлж байна.

Хамгийн нэр хүндтэй шилдэг киноны номинацид энэ удаа доорх арван кино нэр дэвшжээ:

  • Оскар“Өрнийн фронтод тайван амгалан” (All Quiet on the Western Front) Продюсер: Малте Грунерт
  • “Аватар: Усны замнал” (Avatar: The Way of Water) Продюсерууд: Жеймс Камерон, Жон Ландау
  • “Инишерины Банши” (The Banshees of Inisherin) Продюсерууд: Грэм Бродбент, Питер Чернин, Мартин Макдонах
  • “Элвис” (Elvis) Продюсерууд: Баз Лурман, Кэтрин Мартин, Гейл Берман, Патрик Маккормик, Скайлер Вайсс
  • “Бүхнийг хаа сайгүй нэг дор” (Everything Everywhere All at Once) Продюсерууд: Дэниел Кван, Дэниел Шайнерт, Жонатан Ванг
  • “Фабелманыхан” (The Fabelmans) Продюсерууд: Кристи Макоско Кригер, Стивен Спилберг, Тони Кушнер
  • “Тар” (Tбr) Продюсерууд: Тодд Филд, Александра Милчен, Скотт Ламберт
  • “Топ Ган: Маверик” (Top Gun: Maverick) Продюсерууд: Том Круз, Кристофер Маккворри, Дэвид Эллисон, Жерри Брукхаймер
  • “Гунигийн гурвалжин” (Triangle of Sadness) Продюсерууд: Эрик Геммендорфф, Филипп Бобер
  • “Эмэгтэйчүүд ярьж байна” (Women Talking) Продюсерууд: Деде Гарднер, Жереми Клайнер, Фрэнсис Макдорманд.

Харин шилдэг найруулагчийн номинацид Холливудын гандан бууршгүй “аварга загаснууд”-ын нэг Стивен Спилберг “Фабелманыхан” киногоороо, мөн Дэниел Кван, Дэниел Шайнерт (“Бүхнийг хаа сайгүй нэг дор”), Тодд Филд (“Тар”), Мартин Макдонах (“Инишерины Банши”), Рубен Эстлунд (“Гунигийн гурвалжин”) нар тус тус нэр дэвшжээ.

ОскарТэгвэл шилдэг эрэгтэй жүжигчний “Оскар”-ыг гардахын төлөө Остин Батлер (“Элвис”, Элвис Преслигийн дүр), Колин Фаррелл (“Инишерины Банши”, Патрик Салливаны дүр), Брендан Фрейзер (“Халим”, Чарлигийн дүр), Пол Мескал (“Үдшийн гэгээ”, Калум Патерсоны дүр), Билл Найи (“Амьдрал”, ноён Вильямсын дүр) өрсөлдөхөөр шалгаран үлдсэн юм.

Шилдэг эмэгтэй жүжигчний номинацид Кейт Бланшетт (“Тар”, Лидиа Тарын дүр), Ана де Армас (“Шаргал үст бүсгүй”, Норма Жин Мортенсон буюу Мэрилин Монрогийн дүр), Андреа Райсборо (“Леслигийн төлөө”, Лесли Роулендсийн дүр), Мишель Вильямс (“Фабелманыхан”, Митци Шилдкраут-Фабельманы дүр), Мишель Йео (“Бүхнийг хаа сайгүй нэг дор”, Эвелин Ванг) нар шигшигдэн үлджээ.
Хамгийн их буюу 11 номинацид “Бүхнийг хаа сайгүй нэг дор” кино нэр дэвшиж, “Өрний фронтод амар амгалан”, “Инишерины Банши” тус бүр есөн номинацид нэр дэвшсэн байна. “Оскар”-ын шагналыг нийт 23 номинацид гардуулах юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img