2024-07-13, Бямба
23 C
Ulaanbaatar

“Оскар”-ын онцлох 9 шигтгээ

Америкийн Кино урлагийн академийн “Оскар” шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслолын ялагчдыг зарлах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Doby Theatre-д болж байна. Тус наадмын онцлох 9 шигтгээ баримтыг сонирхуулъя.

  1. JimmyЁслолыг хошин жүжигчин Жимми Киммел хөтөлж байна. Тэрбээр гурав дахь удаагаа энэ ёслолын хөтлөгчөөр сонгогдсон нь энэ.
  2. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд хамгийн олон нэр төрөлд дэвшсэн кино нь Everything Everywhere All at Once. Дэн Кван, Дэниэл Шайнерт нарын энэ бүтээл 11 шагналд нэр дэвшжээ. Харин “Өмнөд фронтоор онцын өөрчлөлтгүй”, “The Banshees of Inisherin” кинонууд есөн нэр төрөлд өрсөлдөж байгаа аж.
  3. NovalnyКанадын найруулагч Дэниэл Роэрын бүтээсэн, Оросын сөрөг хүчний улстөрч “Навальный” баримтат кино Америкийн Кино урлагийн академийн наадамд “Шилдэг баримтат кино” нэр төрлийн ялагч боллоо. Өмнө нь энэ кино хоёрдугаар сарын 19-ний өдөр болсон, Британийн кино урлагийн гол шагнал болох BAFTA-ийн шагнал хүртэж байв. “Навальный” кино 2022 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн юм. Энэ кинонд Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг 2020 оны наймдугаар сард хэрхэн хордуулсан, үүний дараа Германд эмчлүүлсэн, Москвад ирснийх нь дараа баривчилсан зэрэгтэй холбоотой үйл явдлууд гардаг аж. Алексей Навальный шоронд хоригдож байгаа тул Оскарын наадамд түүний эхнэр охин хоёр кино багийнхантай хамт оролцож байгаа юм. “Навальный” кино шилдгээр шалгарсны дараа Юлия Навальная тайзан дээрээс нөхөртөө хандан “Миний нөхөр гагцхүү үнэнийг хэлснийхээ төлөө шоронд орсон. Миний нөхөр ардчиллыг хамгаалсныхаа төлөө л шоронд орсон. Алексей, би чамайг суллагдах, эх орон минь эрх чөлөөт болох тэр өдрийг хүсэн хүлээж байна. Хайрт минь, тэсээрэй” хэмээн өгүүлжээ. Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный 2020 оны наймдугаар сард хордож, эмнэлэгт ухаангүй хүргэгдэн эмчлүүлж байсан бөгөөд комын байдалтай байхад нь Герман руу хүргэн, эмчилж байлаа. Түүнийг Оросын тусгай албаныхан нэг бус удаа ашиглаж байсан “Новичок” гэх хороор хордуулсан нь тогтоогдож байв. Навальный удаан хугацаанд Германд эмчлүүлснийхээ дараа эх орондоо эргэн ирсэн өдрөө саатуулагдаж, улмаар сангийн эд хөрөнгийг шамшигдуулсан гэх зэрэг хэд хэдэн хэргээр гэм буруутайд тооцогдон ял сонссон юм.
  4. Jemmy li KiortsАмерикийн жүжигчин Жейми Ли Кёртис “Everything Everywhere All at Once” кинонд бүтээсэн дүрээрээ “Эмэгтэй шилдэг туслах дүр” нэр төрөлд ялагч болон Оскар гардлаа. Ингэснээр тэрбээр Оскар шагналыг анх удаа хүртэж байгаа юм.
  5. Ke huiХятад гаралтай жүжигчин Кю Хюи Куан “Everything Everywhere All at Once” кинонд бүтээсэн дүрээрээ “Эрэгтэй шилдэг туслах дүр” нэр төрөлд ялагч боллоо. Тэрбээр энэ дүрээрээ өмнө нь АНУ-ын кино жүжигчдийн Сатурн, Гильдийн шагнал, Алтан бөмбөрцөг хүртсэн юм. Ке Хюи Куан 1980-аад онд карьераа эхлүүлсэн бөгөөд 10 гаруй дүр бүтээжээ.
  6. Оскарын шагналын “Шилдэг гадаад хэл дээрх кино” нэр төрөлд Германы найруулагч Эдвард Бергерийн “Баруун фронтод онцын өөрчлөлтгүй” кино ялагч боллоо. Энэ киног Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Германы армийн тухай Эрих Мария Ремаркийн бичсэн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ. Эдвард Бергерийн хувьд энэ нь анх удаа Оскарт нэр дэвшин, шагнал гардсан тохиолдол юм. Тэрбээр нийтдээ 20 орчим кино, цуврал кино бүтээсний дээр Британийн кино академийн шагнал болох БАФТА хүртэж байсан билээ.
  7. “Шилдэг анимэйшн кино” нэр төрөлд Гильермо дель Торогийн “Пиноккио” кино Оскар гардлаа. Италийн зохиолч Карл Коллодигийн “Пиноккиогийн адал явдал” үлгэрээс сэдэвлэн бүтээсэн энэ кино өмнө нь “Алтан бөмбөрцөг” хүртсэн юм. Энэ төрөлд “Марсель, гуталт хясаа”, “Гуталт муур-2: сүүлчийн хүсэл”, “Далайн мангас” зэрэг кинонууд нэр дэвшин, Оскарын шагналын төлөө өрсөлджээ.
  8. shildeg kinoАмерикийн кино академийн 95 дахь удаагийн ёслолд 11 нэр төрөлд нэр дэвшсэн “Everything Everywhere All at Once” кино оны шилдгээр шалгарчээ. Дэн Кван болон Дэниэл Шайнерт нарын бүтээл болох “Everything Everywhere All at Once” кино шилдэг найруулга, шилдэг зохиолын шагналыг хүртсэн юм. Түүнчлэн шилдэг монтаж нэр төрөлд ялагч болж, энэ кинонд тоглосон Жейми Ли Кёртис, Ке Хюи Куан нар шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн шагнал, харин гол дүрийг бүтээсэн Мишель Йео Шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон билээ. Өмнө нь БАФТА шагнал хүртэж байсан энэ кино Оскарын шилдэг кинон нэр төрөлд “Топ Ган”, “Аватар-2” зэрэг 10 кинотой өрсөлдөж, ийнхүү шилдэг киногоор шалгарчээ.
  9. brendinСонирхол татам, дуу алдам олон ялагч тодорсны нэг нь Брендан Фрейзер байв. Ердөө л хэдхэн жилийн өмнө түүнийг мартагдсан, карьер нь эргэж сэхэхээргүй болсон гэж ярих нь олонтаа байлаа. Харин тэрбээр 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эрэгтэй дүр”-ийн Оскарыг гардан авсан юм. Тэрбээр салалтыг даван туулж, депресст орж, ямар ч дүр авч чадалгүй олон жил болсон. Ердөө хэдхэн жилийн өмнө Бренданы карьерыг нэг мөр сүйрсэн гэж үзэж байлаа. Тэрбээр асар богино хугацаанд Холливудын гол секс бэлгэдлээс депресстэй нүүр тулсан, хэний ч сэтгэл татамгүй махлаг эр болж хувирсан юм. Харин одоо шинэ амьдралаа эхлүүлжээ. Мөрөөдөл болсон шагналаа гардан авахдаа нулимсаа барьж дийлэхгүй байсан нь цугласан олны сэтгэлийг хөдөлгөсөн юм. Түүнд Жессика Честейн, Холли Берри нар шагналыг гардуулсан. Брендан шагналаа гардан аваад кино академийн гишүүд болон найруулагчдаа талархлаа илэрхийлж, Аранофскид “уран бүтээлийн аврах цагариг шидэж өгсөнд талархаж байна” хэмээн онцолжээ.Нулимсаа барьж дийлэлгүй ийнхүү талархлаа илэрхийлэхийг харсан танхим дүүрэн үзэгчид ч түүнийг даган нулимс цийлэгнүүлж байв.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img