2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Хятадын аюулаас хамгаалахад нь зориулж AНУ Австралид гурван атомын шумбагч онгоц нийлүүлнэ

АUKUS буюу Австрали, Их Британи, АНУ-ын Номхон далай дахь цэргийн гурамсан холбооны удирдагчид АНУ-ын Номхон далайн флотын үндсэн бааз оршдог Сан Диего хотноо уулзаж хамтарсан мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлд, АНУ Австралид Хятадаас өсөн нэмэгдэж буй заналхийллээс өөрийгөө хамгаалахад нь зориулж дор хаяж гурван атомын шумбагч онгоц барьж өгч нийлүүлнэ гэжээ.

“Virginia” ангиллын гурван шумбагч онгоцыг 2030-аад оны эхээр нийлүүлэх талаар гурван тал тохиролцсон байна. Тэдгээр шумбагч онгоц нь цөмийн зэвсэггүй ч атомын хүчтэй хөдөлгүүрүүдтэй аж. Шаардлага гарвал шумбагч онгоцны тоог тав хүртэл нэмнэ гэж мөн үзжээ. Үүнээс гадна 2027 оноос Их Британи нэг, АНУ дөрвөн шумбагч онгоцоо Австралийн баруун эрэгт байрлуулж эхлэх ба энэ нь Хятадыг тогтоон барих нэмэлт хөшүүрэг болох гэнэ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Өмнөд Хятадын тэнгис дээгүүр чөлөөтэй нислэг үйлддэг хэсгээр нисч байсан Австралийн тагнуулын онгоц руу Хятадын сөнөөгч онгоцууд аюултай зайд дөхөж ирэн өдөөн хатгалга хийсэн билээ. Үүнээс гадна Хятад дарангуйллын дэглэмтэй Соломоны арлуудтай аюулгүй байдлын салбарт өргөн цар хүрээтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Австралийг түгшээж байгаа юм. Учир нь Соломоны арлууд Номхон далай дахь олон улсын далайн тээврийн чухал чиглэлүүдийн огтлолцол дээр оршдог ажээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img