2024-11-08, Баасан
-6 C
Ulaanbaatar

Хаврын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2023.03.15/ нээлтээ хийлээ. Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийн асуудлыг хэлэлцэнэ.

Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэх юм байна. Мөн Хууль зүйн байнгын хороогоор “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг” зэргийг хэлэлцэхээр хуралдааны тов гарчээ.

Энэ удаагийн хаврын чуулганаар хэд хэдэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх бөгөөд тухайлбал одоогоор чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын асуудлыг хэлэлцэх юм.

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15-НААС 17-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

husnegt-1

husnegt-2

husnegt-3

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img