2024-07-13, Бямба
20 C
Ulaanbaatar

Төгсөх ангийн сурагчдад зориулсан “Бидний бахархал-2023” өдөрлөг боллоо 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын засгийн газраас баталсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн хүрээнд “Бидний бахархал-2023” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчид оролцсон юм.

БЗДТөгсөх ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, оюуныг тэтгэх зорилготой “Бидний бахархал-2023” төслийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачилсан.

Сурагчид Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол цэргийн музейг үзэж, эх түүхийн жимээр аялснаас гадна Цэргийн гавьяаны одонт, Төр цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд асан, Дэслэгч генерал, Шагалын Жадамбын нэрэмжит зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сурагчдын оюунд хөрөнгө оруулалт хийж “Бидний бахархал” сэдвээр бэлтгэл хурандаа С.Энхтайван илтгэл тавьсан юм.

Шинэ мэдлэг хуримтлуулсан, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлсэн гэдгийг сурагчид хэлсэн бөгөөд цаашид энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар болсон байна.

Эх сурвалжБЗД-ийн ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img