2024-10-23, Лхагва
-12 C
Ulaanbaatar

Цукербергийн “Meta Platforms” дахин цомхотгол хийж 10 мянган ажилтнаа хална

“Facebook”, “Instagram”, “Whatsapp” зэрэг нийтийн сүлжээг эзэмшдэг “Meta Platforms” корпорац өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 11 мянган ажилтнаа халсан билээ. Удахгүй тус корпорац дахин цомхотгол хийн нэмж 10 мянган хүнийг ажлаас нь халахаар шийдвэрлэжээ.

Үүнтэй холбогдуулан “Meta Platforms” корпорацийн захирал Марк Цукерберг “Өнгөрсөн жил корпорацийн орлого мэдэгдэхүйц буурсан нь зардлаа хэмнэхийг анхааруулсан ноцтой түгшүүрийн дохио байлаа. Зээлийн хүүгийн өсөлт, даяар дэлхийн улс төрийн тогтворгүй байдал, зах зээлийн илүү чанд хатуу зохицуулалт зэргээс үүдэлтэй эдийн засгийн таагүй шинэ бодит нөхцөл байдал олон жилийн турш үргэлжилж болзошгүй тул үүнд бид бэлэн байх учиртай. Үүнтэй холбогдуулан манай корпорац “үр ашигтай ажиллагааны жил” нэртэй төлөвлөгөө хэрэгжүүлж, зардлаа хэмнэхийг эрмэлзэж байна” гэжээ.

IT салбарт цомхтгол хийж байгаа нь зөвхөн “Meta Platforms” биш юм. “Google”-ийг эзэмшигч “Alphabet” корпорац 12 мянган ажилтнаа хэдийнэ халсан бол “Amazon” 18 мянган албан хаагчаа халахаар шийдвэрлэснээ мэдэгдээд буй. Ер нь IT салбар дахь ажлын байр энэ онд 128 мянгаар хорогдох төлөвтэ байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img