2024-10-07, Даваа
7.5 C
Ulaanbaatar

МХБ-ийн нүүрсний арилжаа 1,171,200 тоннд хүрчээ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН НҮҮРСНИЙ АРИЛЖАА ИДЭВХЖИЖ БАЙНА

Монголын хөрөнгийн бирж /МХБ/ Монгол Улсын Засгийн газрын 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу арилжааг 2023 оны 1 сараас эхлэн амжилттай зохин байгуулж байна.

Монголын хөрөнгийн биржид нүүрсний арилжаанд оролцохоор бүртгүүлсэн компаниудын тоо өсч 155-д хүрсэн бөгөөд нүүрсний арилжаанд идэвхтэй оролцогч 20 гаруй компаниуд байна. Нүүрсээ МХБ-ээр дамжуулан арилжаалж буй аж ахуйн нэгжүүдийн тоо өсч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар МХБ-ийн нүүрсний арилжаа 1,171,200 тоннд хүрлээ.

Өнгөрсөн 7 хоногт МХБ /2023.04.17–2023.04.21/ нийт 4 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, Энержи ресурс ХХК, Хангад Эксплорэйшн ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК-иуд нийт 89,600 тонн 43.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нүүрсийг амжилттай арилжсан.

Түүнчлэн Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар тушаалаар Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/35 тоот тушаалаар Бэлтгэл ажлыг гүйцэтгэх ажлын хэсэг байгуулагдаж уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг 12 төрлийн журам шинээр боловсруулах, арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох үүрэгтэйгээр холбогдох талууд бэлтгэл ханган ажиллаж байгаа билээ.
БНХАУ цар тахлын хязгаарлалтыг цуцалснаар Монгол Улсын хилээр нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний урсгал илүү чөлөөтэй болж нүүрсний экспорт хэрхэн нэмэгдэж буйг МОНЦАМЭ агентлагийн мэдээнд онцлолжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img