2024-07-13, Бямба
21 C
Ulaanbaatar

Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулах Санамж бичиг байгуулав

Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, БНСУ-ын Кёнги Хот байгуулалт, орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Ким Суншиг нар Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулах хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав. Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Монголын талаас Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү болон БНСУ-ын талаас Кёнги Хот байгуулалт, орон сууцны корпорацийн удирдлагууд оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны томоохон бүтээн байгуулалт болон бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууцны төсөл хамтран хэрэгжүүлэх юм. Түүнчлэн орон сууцны түрээсийн олон талт үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан форум зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах гэх мэт олон зорилтыг тусгажээ.

Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон энэ үед иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг хотыг байгуулахад хамтран ажиллах нь тус хамтын ажиллагааны гол ач холбогдол оршиж буй юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img