2024-11-15, Баасан
2 C
Ulaanbaatar

Ж.Бат-Эрдэнэ гишүүний хүнсээ цуглуулдаг 200.000 төгрөгөөр ямар хүнс авч болох вэ?

УИХ-ын гишүүд даргынхаа даалгавраар хүнсний захаар явж өргөн хэрэглээний барааны үнэ судалсан нь олны дургүйцлийг төрүүлээд байна. “Өөрсдийнхөө хэрэгжүүлсэн буруу бодлогын сөрөг нөлөөг одоо л мэдрэв үү”, “сонгууль дөхчихөөр ингэж байна” гэх мэт шүүмжлэл сошиалаар хөвөрлөө. Дайран дээр давс гэгчээр Булганаас УИХ-д сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Гэрийнхээ хүнсийг 200 мянган төгрөгт цуглуулчихдаг” гэсэн яриа өгч олны бухимдлыг бүр дэвэргээтэхлээ. Нэгэнтээ талхны үнийг мэдэхгүй буруу ярьснаасаа болж хэсэгтээ л “талх” гэж хочлуулсан Сангийн дэд сайд асны түүх мань эр дээр давтагдах нь ойлгомжтой болчихлоо. Ж.Бат-Эрдэнэ гишүүн нэг хэсэгтээ л 200k гэж хочлуулах биз.

гишүүдЭрхэм гишүүний хэлсэн 200 мянган төгрөгөөр ямар хүнс авч болох талаар бяцхан тооцоо хийцгээе. Гэхдээ сараар биш, зөвхөн долоо хоногоор хийж үзье. Нийслэлийн статистикийн хороо хүнсний бүтээгдэхүүний үнийг долоо хоног бүрээр гаргадаг юм. Тэдний цахим хуудаснаа байршуулсан сүүлийн долоо хоногийнх нь мэдээг эх сурвалж болгоё. Нэг кг үхрийн цул махны үнэ 19319 төгрөг байна. Таван кг гаруй мах авахад 100.000 төгрөг зарцуулна гэсэн үг. Алтан тариа-н нэг кг гурил 2900 төгрөг гэсэн мэдээг Нийслэлийн статистикийн хорооныхон өгчээ. 5 кг гурил авахад 14500 төгрөг зарцуулах нь.

Ингээд эрхэм гишүүний 200 мянган төгрөгийн төсвөөс 114500 нь таван кг мах, арван кг гуриланд яваад өгч байна.

Таван ам бүлтэй айл өдөрт дор хаяж хоёр ширхэг “Атар” талх хэрэглэнэ гэж бодоход талханд долоо хоногт 28840 төгрөг зарцуулж таарна. За ингээд 143 мянган төгрөг талх, мах, гуриланд л үрэгдчихэж байна.

Нийслэлийн статистиктийн хороо цагаан будааны үнэ авдаггүй юм билээ. Хамгийн хямддаа 6000 гэж бодоод 5 кг будаа авахад 30000 төгрөг зарцуулах шаардлага үүснэ. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хүнсээ бэлддэг 200 мянган төгрөгийн 173000 нь гамнаж хэмнээд долоо хоногт арай гэж хэрэглэж хүрэх талх, мах, гурил, будаанд явчихлаа.

гишүүдМонгол төмсний үнэ 1710, лууван 2223, байцаа 2432, хүрэн манжин 3526, монгол сонгино 4212 төгрөг гэсэн мэдээг нийслэлийн статистикийн хороо цахим хуудсандаа байршуулжээ. Таван кг төмс 8550, гурван кг лууван 6669, хоёр кг байцаа 4864, гурван кг хүрэн манжин 10578, хоёр кг сонгино 8424 төгрөг болж байна. Бага сагахан ногооны үнэ нийлээд 29580 төгрөг боллоо.

Долоон хоног хэрэглэх талх, мах, гурил, будаа, төмс, лууван, манжин, сонгиноо авахад л нэг айл хамгийн багадаа ийм мөнгө зарах нь. Ургамлын тос, амтлагч, хүүхдүүддээ өгч явуулдаг өдрийн хоолонд зориулсан халаасны мөнгө гэх мэт элдэв хэрэглээ ор тас байхгүйгээр тооцоход л 202580 төгрөг болчихлоо. Эрхэм гишүүний хэлсэн мөнгөнөөс давж зарцуулаад ч дундаж айлын долоо хоногийн хүнсний мөнгөнд хүрэхгүй байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img