2024-10-19, Бямба
-2 C
Ulaanbaatar

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад нийцээгүй гэж дүгнэж, дээрх заалтуудыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Цэцийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон эрүү, иргэн, захиргааны процессын хууль хоорондын уялдааг зохистой хангаж, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах хүрээнд дээрх зохицуулалтыг боловсронгуй болгон, хийдлийг арилгах шаардлага үүссэн байна гэж тэмдэглэжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img