2024-12-03, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Малын өлөн гэдэс экспортлох боломж бүрдлээ

Мал, амьтан тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний гол асуудал бол малын эмийн үлдэгдэл юм. Өсөлтийн болон бусад төрлийн даавар, бүх төрлийн антибиотик, хүнд металл, цацраг идэвхт бодис, хлор, фосфор, азот агуулсан химийн бодис, ургамлын хөнөөлт хортон шавьж ба мал амьтны гадаад дотоод шимэгчдийн эсрэг хэрэглэж байгаа бэлдмэлүүд, пестицидийн үлдэгдлийг хянах үндэсний төлөвлөгөөг боловсруулан батлуулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг Европын комиссын эрүүл мэнд, Хүнсний хяналт, шинжилгээ, удирдлагын газрын (F1, F4) хоёр шаттай эрсдлийн үнэлгээнд амжилттай хамрагдсан. Ингэснээр Европын холбооны гишүүн орон руу боловсруулсан богийн өлөн гэдэсний экспорт хэвийн үргэжлэх нөхцөл бүрдэж, малын гаралтай хүнсний бусад нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны гишүүн орон руу экспортлох боломж бүрдлээ.

Жил бүр малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлогч улс Европын комисст дараах мэдээллийг хүргүүлэн төлөвлөгөөг батлуулдаг. Үүнд:

  • Үлдэгдлийн хяналтын үндэсний төлөвлөгөөнд тусгагдсан бүтээгдэхүүний үлдэгдлийн хяналтыг хариуцах эрх бүхий байгууллагуудын талаарх ерөнхий мэдээлэл
  • Үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө/тандалт (мөн өмнөх жилийн төлөвлөгөөний үр дүн)
  • Лабораторийн сүлжээ, хүчин чадал, шинжилгээний аргын чадамж
  • Хүнсэнд хэрэглэх амьтдад фармакологийн идэвхт бодис болон бусад бодисыг ашиглах зөвшөөрөл олгох эрх зүйн орчин, малын эмийн жагсаалт,

“Малын эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал эмнэлгийн лабораториудын үлдэгдлийн шинжилгээний чадавхыг сайжруулах, үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө, тандалт зэрэг ажлуудыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабориторид гүйцэтгэж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img