2024-11-15, Баасан
2 C
Ulaanbaatar

Нүүрс экспорт өнгөрсөн оноос дөрөв дахин өслөө

Дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын дөрөвний өдрүүдэд нүүрс экспортын 4,286 автомашин, 1,045 чингэлэг тээвэр, 483 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 590.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 60 хувь өссөн. Оны эхнээс 19,774.7 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 15,742 мян.тн-оор буюу дөрөв дахин өссөн байна.

Харин 215 автомашин, 222 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 495.1 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс хоёр хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 34 автомашин, 1,317 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн байна. Оны эхнээс нийт 1,784.8 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 70 хувиар өсөв. Тайлант долоо хоногт 96.4 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын дөрөвний өдрийн байдлаар 3.27 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 54.2%, зэсийн баяжмал 35.4%, төмөр 21.2%, алт 16.3%, газрын тос 24.9%, цайр 69.4%, хайлуур жонш 64.3% тус тус байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img