2024-07-21, Ням
20 C
Ulaanbaatar

Хатагтай Лаура Мартинез-Мораг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн урилгаар Олон улсын хувийн эрх зүйн асуудлаарх Гаагийн бага хурлын Байнгын товчооны нарийн бичгийн дарга бөгөөд Гэр бүлийн хуулийн багийн хамтран даргалагч Лаура Мартинез-Мора Монгол Улсад ажиллаж байна.
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хатагтай Лаура Мартинез-Мораг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, 1993 оны Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенцын хэрэгжилтийг хангахад тулгарч буй бэрхшээл, сайн туршлага, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тэрээр Монгол Улсад ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 5 дугаар сарын 09-11 ний өдрүүдэд “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенцын үүрэг (HCCH) сэдэвт сургалтыг явуулах юм.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал н.Энхцэцэг болон албаны бусад хүмүүстэй уулзаж дээрх асуудлаар санал солилцсон байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img