2024-10-21, Даваа
-11 C
Ulaanbaatar

Татварын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс 1.5 их наядаар даваад байна

2022 онд НӨАТ-аас 1.7 их наяд төгрөг төвлөрч, 257 тэрбум төгрөгийг буцаан олголтод зарцуулжээ
Уул уурхайн салбарын сэргэлт, экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор татвар орлогын гүйцэтгэл оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 их наяд төгрөгөөр давлаа. Мөн төсөвт төвлөрүүлэх орлого нь 2022 оны мөн үеэс нэг орчим их наяд төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна.

2022 онд хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу Толгой” ХХК зэрэг уул уурхайн олборлолт, боловсруулалтын компаниуд багтсан байна.

Өнгөрсөн оны хувьд 8.2 их наяд төгрөгийн орлогын гүйцэтгэлтэй байхаас 1.1 их наяд төгрөгөөр давж биелжээ. Энэ онд 10.1 их наяд төгрөгийн татварын гүйцэтгэлтэйгээр ажиллахаар зорьж буйгаа Татварын ерөнхий газар мэдээлж байна.

Харин НӨАТ-аас 2022 онд 1.7 их наяд төгрөг бүрдүүлж, хоёр хувийн буцаан олголтод 257 тэрбум төгрөг, хонжворт сугалаанд 14 тэрбум төгрөг зарцуулжээ. Олон улсад НӨАТ нь нийт төсвийн 30-35 хувийг бүрдүүлдэг бол Монгол Улсад НӨАТ-ын орлого нийт төсвийн 24-27 орчим хувийг бүрдүүлж байна.

Татварын ерөнхий газар энэ оноос эхлэн эрсдэлийн үнэлгээ, бизнес скоринг хийж эхэлснийг мэдээллээ. “А”, “B”, “C”, “D” гэсэн дөрвөн үнэлгээгээр хамгийн сайн буюу “А” үнэлгээтэй компаниудад татварын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахаар зохицуулсан байна.

Муу буюу “D” үнэлгээтэй компаниудад торгууль ногдуулна. Эхний ээлжид өр барагдуулах, “D” үнэлгээ авбал дараагийн гурван жилдээ “А” үнэлгээ авахгүй байхаар зааж өгсөн байна.

2022 оны байдлаар “А” үнэлгээтэй компаниудад “Мобиком корпораци”, “Юнител групп”, “MCS Coca-Cola”, “Трансвест Монголиа” ХХК, “МАК цемент” ХХК зэрэг компани багтжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img