2024-10-23, Лхагва
-12 C
Ulaanbaatar

Эрдэнэс Тавантолгой “Шилдэг татвар төлөгч”-өөр өргөмжлөгдлөө

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТАТВАР ТӨЛСӨН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ХОЁРДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1998 оноос эхлэн “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэж, энэ хүрээнд улсын нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй ААН, компаниудыг татвар төлөлтийн хэмжээгээр тодруулдаг уламжлал тогтсон.

Улсын хэмжээнд 2022 онд 9,3 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 990.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр хамгийн ашигтай ажилласан 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж, “Шилдэг татвар төлөгч”-өөр өргөмжлөгдлөө.

Эрдэнэс 5толгой

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш улсын төсөвт 1,5 их наяд төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 13 сая тонн нүүрс олборлож, 4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ үзүүлэлтийг онцгой дэглэм тогтоохоос өмнөх үетэй харьцуулахад Борлуулалт 4,1 дахин, Тээвэр 3,9 дахин, Экспорт 2 дахин, Орлого 3,9 дахин, Олборлолт 2,7 дахин нэмэгдээд байгаа юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img