“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Mөн Засгийн газрын тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, түүний бүрэлдэхүүнийг баталсан. Үндэсний хорооны анхны хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр болсон бөгөөд 4 дэд хороо (нүүрс гүн боловсруулах, зэсийн, хар төмөрлөгийн, хөнгөн аж үйлдвэрийн)-той байхаар тогтож, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Зохион байгуулагч:
-Засгийн газар
-Аж үйлдвэржилтийн үндэсний хороо
-Уул уурхай хүнд үйлдвэрийн яам
-Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
-Эрдэнэс Монгол
https://forms.gle/sQ1JqTkVzwdLee3m6 линкээр бүртгүүлнэ үү.