2024-10-17, Пүрэв
5 C
Ulaanbaatar

Ууланд алхахын 8 ач тус

Ууланд алхахыг амьдралынхаа хэмнэлийнх нэг хэсэг болгож буй хүмүүс жил ирэх бүр өсч байна. Нийслэлд гэхэд л Манзушир-Цэцээ гүн, Зайсан-Дугуй цагаан, Баянзүрх гээд алхагчдын хэд хэдэх жим бий болчихсон. Ингээд ууланд тогтмол алхсанаар бие, сэтгэлд ямар ач тустайг онцлон хүргэе.

  • Цусны даралтыг тогтворжуулж, глюкозын түвшнийг сайжруулж, холестерины илүүдэл түвшнийг бууруулдаг.
  • Уул өөдөө өгсч бас уруудахад хөлийн гол булчингууд идэвхтэй ажилладаг. Хөлийн гол булчингуудаа ийнхүү тогтмол ажиллуулснаар биеийн тэнцвэр сайжирдаг. Товчхондоо биеийн бүх л булчинг хөгжүүлэх хамгийн шилдэг дасгал хөдөлгөөн бол ууланд алхалт юм. Уул өөд өгсөж алхахад өгзөг, гуяны булчин, шөрмөс, уулнаас уруудах үед шагай, ташаа болон гол булчингуудыг маш сайн ачааллаж ажиллуулдаг. Таяг тулж, цүнх үүрч алхах үед гар болон нурууны булчинг илүүтэй хөгжүүлдэг.
  • Бартаагүй, тэгш зам дээр ачаалал авахгүй алхах бус уулын эгц жим өөд биедээ ачаалал өгч алхах нь ясны нягтаршлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
  • Ууланд алхахад байгалийн хүчилтөрөгч хүний бие организмыг дотроос нь цэвэрлэж байдаг. Хүний биеийн 60-90 хувь нь ус. Ууланд алхахад цэвэр хүчилтөрөгч хүний биеийн илүүдэл хуримтлалыг шахаад цэвэрлэж байдаг.
  • Жингээ аажмаар, эрүүлээр хаях гол арга бол ууланд алхалт. Судалгаагаар насанд хүрсэн хүн 7 хоногт 50 минут буюу 2.5 цаг дасгал хөдөлгөөн хийж байх нь зохимжтой г тогтоочихсон. Хэрэв жин хаях зорилготой байгаа бол тогтмол 7 хоногт 3 удаа хамгийн багадаа 50 минутыг ууланд алхахад зарцуулах хэрэгтэй.
  • Нойргүйдлийг арилгаж нойрны чанарыг сайжруулна. Шаун Стэвэнсоны “Ухаалаг унтах нь” номд энэ талаар тодорхой тайлбарласан нь бий. Нарны гэрлийн цацрагаар шөнө унтахад хамгийн чухал нөлөөтэй мелатониныг үүсгэх нь хамгийн чухал аж.
  • Ууланд алхах нь стрессээс ангижрах шилдэг аргуудын нэг. Мандаж буй нар, шувуудын жиргээ, ойн шуугих чимээ, уулын голын хоржигнох урсгалыг мэдэрч алхахад аз жаргалын даавар болох сератонин ялгардаг. Хөгжим сонсч, элдвийг бодож сатаарахгүйгээр байгалийн үзэсгэлэнг таашааж, мэдэрч алхвал л сератонин даавар их хэмжээгээр ялгарахыг анхаараарай.
  • Ууланд алхаж байх үед цусан хангамж тархи руу зөөвөрлөгдсөнөөр хүчилтөрөгч болон бусад чухал уургууд цусаар дамжин тархинд үүсдэг. Цусан хангамж нь тархин дахь нейроны эд эсүүдийн уялдааг сайжруулж тархины санах ой болон танин мэдэхүйн бүтцийг идэвхжүүлдэг юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img