2024-07-21, Ням
17 C
Ulaanbaatar

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “MITRE” корпорацид зочлов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.

“MITRE” корпораци дэд бүтэц, цахим хөгжил, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжин тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг судлан тодорхойлж дата, дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг гарган ажилладаг талаар тус байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Бет Майнер танилцуулав. Хотуудын замын түгжрэл, алсын зайн оношилгооны дэвшилтэт технологи, халдварт өвчний тархалтыг бууруулах зэрэг АНУ-д төдийгүй бусад улсад амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

АНУ-ын Засгийн газарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “MITRE” корпорацийг 1958 онд Массачусетс хотноо байгуулжээ. Засгийн газартаа дата, дэвшилтэт технологид суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгаа, шинжилгээ, инновац, хөгжлийн ашгийн бус байгууллага юм. Нийт 9,000 гаруй ажилтантай, судалгаа, хөгжүүлэлтийн 6 төв, 200 гаруй лабораторитой, жилийн 3 тэрбум ам.долларын төсөвтэй, АНУ-ын Холбооны Засгийн газраас санхүүждэг юм байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img