2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

“Барилгын хөгжлийн төв” зөвлөх үйлчилгээ үзүүлэх жагсаалтад бүртгэж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь “Барилга, сантехник, цахилгаан, холбоо дохиолол, засварын ажлын төсвийн суурь норм”-ын дараах эмхэтгэлүүдийг шинэчлэх болон шинээр боловсруулах ажилд хянан тохиолдуулах, шүүмж хийх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1 Дээврийн ажлын төсвийн норм
2 Хучилт дээврийн засварын ажлын төсвийн норм
3 Тусгаарлалтын ажлын төсвийн норм
4 Зүлэгжүүлэлт, ойн хамгаалалт суулгац
5 Барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж угсралт
6 Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж угсралт
7 Дулаан хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулга
8 ХААн үйлдвэрлэлийн т/т угсралт
9 Үйлдвэрийн яндан, зуухны угсралт
10 Тоосгон ба гулдмайн бүтээц
11 Модон бүтээцийн ажил
12 Усны байгууламжийн модон бүтэц
13 Мод боловсруулах тоног төхөөрөмж угсрах
14 Ус дамжуулах гадна сүлжээний ажил
15 Ариутгах татуурга гадна сүлжээний угсралт
16 Хучилт, адрын засвар
17 Хамар ханын засварын ажил
18 Амлагааны засварын ажил
19 Шалны засварын ажил
20 Шавардлагын засварын ажил
21 Будгийн засварын ажил
22 Шил, цаасан өнгөлгөөний засвар
23 Барилгын ажлын бусад засвар
24 Угсардаг, задалдаг түр барилгууд
25 Суурийн засвар
26 Шат довжооны засвар
27 Пийшингийн засвар
28 Баримлын засвар
29 Тохижилтын ажил
30 Бутлах нунтаглах, баяжуулах тоног төхөөрөмжийн угсралт
31 Цахилгаан дамжуулах шугам
32 Цахилгаан монтажийн засвар
33 Дулаан хүчний тоног төхөөрөмж угсралт
34 Цахилгаан хэрэгслэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн угсралт
35 Цахилгаан зуух угсралт
36 Дотор ус дамжуулах шугам хоолой угсралт
37 Дотор цэвэр, бохир усны хоолой, төхөөрөмж хэрэгслийн угсралт
38 Дотор халаалтын хэрэгсэл угсралт
39 Дотор сантехникийн засварын ажил
40 Холбоо, радио, телевизийн байгууламж, хяналт, мэдээлэл дохиолол ажлын угсралт
41 Холбооны тоног төхөөрөмжийн угсралтын ажил
42 Харилцаа холбооны электроникийн болон тоноглол хэрэгслийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт
43 Автоматжуулалт, тооцоолон бодох техник хэрэгслэлийн тоног төхөөрөмж угсралт
44 Угсармал бетон, төмөр бетон бүтээцийн ажил
45 Усны байгууламжийн бетон, төмөр бетон бүтээцийн ажил
46 Усны байгууламжийн төмөр бүтээц
47 Цахилгааны техник тоног төхөөрөмжийн угсралт
48 Цахилгаан техникийн тоноглол хэрэгслийн туршилт, тохируулга
49 Лифтний тоног төхөөрөмжийн засвар шинэчлэл
50 Агааржуулалт, агаар сэлгэлтийн ажил
51 Гадна шугам сүлжээ, дулаан хангамж, хий дамжуулах хоолойн угсралт
52 Агааржуулалт, агаар сэлгэлтийн төхөөрөмжийн туршилт тохируулга
53 Нийтийн аж ахуйн болон ахуйн үйлчилгээний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт
54 Засал, чимэглэлийн ажил
55 Технологийн ус дамжуулах шугам хоолой тоног төхөөрөмжийн угсралт
56 Газар шорооны ажил
57 Газар шорооны засвар
58 Усны байгууламжийн газар шорооны бүтээцийн ажил
59 Гадас буулгах худаг хөрсний бэхэлгээний ажил
60 Эргийн бэхэлгээний ажлууд
61 Ерөнхий зориулалтын тоног төхөөрөмж угсралт
62 Ус дамжуулах төв шугам, үйлдвэрийн шугам хоолойн ажил
63 Дотор хийн хангамжийн тоноглол хэрэгслийн угсралт
64 Ус хангамж, ариутгах татуургын тоноглол хэрэгслийн туршилт тохируулга
65 ХАА-н барилгын бүтээцийн ажил
66 Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн угсралт
67 Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн туршилт тохируулга
68 Барилгын бүтээц тоног төхөөрөмжийн зэврэлтээс хамгаалах
69 Өрөмдлөг, тэсэлгээний ажил
70 Усан цахилгаан станц.усан байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт
71 Удирдлагын автомат системийн туршилт тохируулга
72 Хөрс хуулалтын ажил
73 Гадна шугам сүлжээний засварын ажил
74 Эрүүл мэнд, эмнэлгийн үйлдвэрийн газрын тоног төхөөрөмжийн угсралт
75 Цооногийн ажил
76 Насос, сэнс болон компрессорын тоног төхөөрөмжийн угсралт
77 Хөргөлт компрессорын туршилт тохируулга
78 Усны байгууламжийн ус тусгаарлалт
79 Дамжуулах хоолойн холбох хэрэгслийн тоног төхөөрөмжийн их засвар
80 Усны байгууламжийн өрөгт бүтээц
81 Ханын ажлын засварууд
82 Мод боловсруулах тоног төхөөрөмжийн туршилт тохируулга
83 Шалны ажил
84 Барилга байгууламжийн шинэчлэлийн ажлууд
85 Театр, үзвэрийн газрын тоног төхөөрөмжийн угсралт

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь барилгын талбай дээр ажиллаж байсан туршлагатай, төсвийн зэрэгтэй, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (Ижил төрлийн ажлын туршлага, диплом, мэргэжлийн зэргийн гэрчилгээ болон бусад мэргэжлийн чадварын талаарх мэдээлэл) ирүүлнэ.

Сонирхсон иргэн, хуулийн этгээд мэдээллээ 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

ЗАХИАЛАГЧИЙН ХАЯГ:
Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам,
Барилгын хөгжлийн төв, 209 тоот өрөө. Утас: 976-11-320-745, 99268086

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img