2024-12-09, Даваа
-13 C
Ulaanbaatar

Чингис Хаан олон улсын нисэх буудалд цахим гарцын “E-Gate” төхөөрөмжийг ашиглалтад оруулжээ

Чингис Хаан олон улсын нисэх буудалд өнөөдрөөс цахим гарцын “Automated Border Control Gates буюу E-Gate” төхөөрөмжийг ашиглалтад оруулжээ.

Ингэснээр Монгол Улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ энгийн цахим гадаад паспортоо энэхүү “E-Gate” төхөөрөмж дээр уншуулан хилээр нэвтэрч, хилийн шалган нэвтрүүлэх цэгээр түргэн шуурхай, цаг алдалгүй үйлчлүүлэх боломжтой болж байна.

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 82 дахь гишүүн улс болон нэгдэн орсон билээ. Мөн Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ICAO/ Нийтийн түлхүүрийн санд гишүүнээр элсэн орсноор ICAO-оос батлан гаргасан чиптэй цахим гадаад паспортын стандартын дагуу олон улсад хүчин төгөлдөр байх гадаад паспорт гаргах боломжтой болсон юм. Тус ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханаар ахлуулсан баг 2022 оны 12 дугаар сард Канад улсад ажиллаж, Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд Үндэсний гэрчилгээ олгогч байгууллагын нийтийн түлхүүрийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн юм. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үндэсний энгийн цахим гадаад паспортын захиалга авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 140 мянга гаруй иргэнд цахим паспортыг олгоод байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img