2024-04-21, Ням
-0 C
Ulaanbaatar

2024 онд шинээр байгуулагдах парламент сонгодог мэтгэлцээний зарчмаар ажиллана гэв

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, Улсын Их Хурлын ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий эдгээр Ажлын хэсгүүдийн гишүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзав.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу бүрдэх дараагийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, дэгтэй холбоотой болон бусад холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийг намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хийх шаардлагатайг онцлон тэмдэглээд энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэн батлах, бэлтгэл хангахад анхаарах асуудалд холбогдох чиглэлүүдийг Ажлын хэсгүүдэд өглөө.

Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгах зэрэгт намрын чуулган голлон анхаарах ёстойг дурдаад Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй УИХ-ын үйл ажиллагааг сонгодог мэтгэлцээний зарчимд шилжүүлэх, энэ чиглэлээр Шинэ Зеланд зэрэг олон улсын сайн туршлагаас судалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах чиглэл өгөв. Мөн намын бүлгүүдийн сахилга, хариуцлагыг чангатгах, эрх, үүргийг тодорхой болгох, цөөнхийн эрх ашгийг хангасан эрх зүйн орчин бүрдүүлэх, Улсын Их Хурлын мөрдөн шалгах сонсголын үйл явцыг тодорхой болгох зэрэгт анхаарч холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img