Наймдугаар сарын 11-ээс 17-ны өдрүүдэд нүүрс экспортын 12,474 автомашин, 841 чингэлэг тээвэр, 1,134 AGV тээвэр хийгдсэн байна. Тухайн хугацаанд 1,621.8 мян.тн нүүрс, оны эхнээс нийт 39,098.2 мян.тн нүүрс экспортолсноор өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2 дахин өсөв.
Харин 312 автомашин, 225 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 966.3 мян.тн зэсийн баяжмал экспортод гарчээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 36 автомашин, 1,398 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 3,384.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар өсөв.