2024-11-10, Ням
-3 C
Ulaanbaatar

Инфляцын түвшин наймдугаар сард 10 хувь байсан

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 10 хувь, өмнөх оны эцсийнхээс 6.6 хувиар өсөж, өмнөх сарынхаас 0.2 хувиар буурлаа.

Өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.7, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.3, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.9, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 18 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img